Тод мэдээ
Зам, тээврийн салбар 74.422 мод тарина

Тодруулбал, мод тарих үндэсний өдөр буюу тавдугаар сарын 14-нд Зам, тээврийн хөгжлийн яам 145, Иргэний нисэхийн ерөнхий газар 15000, Улаанбаатар төмөр зам ХНН 11217, МИАТ ТӨХК 500, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХК 600, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГ, Далайн захиргаа 110, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ 50 модыг тус тус тарина. Харин Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ 13400, Монголын төмөр зам ТӨХК 33000 модыг салбар нэгжийн хүрээнд жилийн хугацаанд тарихаар төлөвлөcөн. Түүнчлэн тарьсан модоо тогтмол усалж, арчлахад анхаарч байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.
Тод мэдээ
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ
-
Тод мэдээ2021/12/03
"Эмзэг цэг" арга хэмжээг өдөр бүр зохион байгуулж байна
-
Тод мэдээ2025/01/09
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажилла...
-
Тод мэдээ2023/04/26
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн 2 сэдв...
-
Тод мэдээ2023/04/19
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд