Тод мэдээ
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэхэд шаардагдах санхүүжилтийг төсвийн тодотголд тусгана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар БШУЯ, ЭЗХЯ, Сангийн яам болон Нийслэл, дүүргийн Засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга, удирлагуудтай уулзлаа. Энэ асуудал нь жагсагчдын тавьсан шаардлагуудын нэг бөгөөд 2022 оны төсвийн тодотголд зарим шийдлүүдийг тусгахаар Засгийн газар ажиллаж байна.
Улсын хэмжээнд 2-5 насны нийт 305,278 хүүхэд байгаагийн 69,749 нь 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй байна. Нийслэлийн 57 байршилд цэцэрлэгийн хэт өндөр ачаалал үүсчээ. Иймд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх дараах шийдлүүдийг БШУЯ санал болгож буйгаа танилцууллаа. Үүнд:
- Цэцэрлэгийн барилгыг шинээр барих өргөтгөх,
- Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх
- Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах
- Байгууллагын цэцэрлэгийг дэмжих
- Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих
- Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх
- Орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах
- Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх
- Хүүхэд харах үйлчилгээг дэмжих
- Хоёр настай хүүхэд бүрт хувьсах зардал өгөх зэргийг тусгажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газар, Нийслэл хамтран гаргах нь зүйтэй гээд эдгээр шийдлийг 2022 оны төсвийн тодотголд тусгахыг үүрэг болголоо. Мөн 2022-2023 оны хичээлийн жилд хүүхдүүд цэцэрлэгт сугалаагаар хамрагддаг байдал арилсан байх ёстой гэлээ.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Тод зураг2020/05/05
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Тод мэдээ2021/03/24
Ковид-19: Цар тахлын үед хүүхдийг гадна тоглоомын талбайд тоглуулахдаа зай...
-
Өнөөдөр2023/06/14
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Өнөөдөр2020/04/10
АН-ын ҮБХ-ны гишүүдийн 51 хувийг С.Эрдэнийн хамаатан садан, найз нөхөд бүрдүүлдэ...
Сэтгэгдэл