Тод мэдээ
УИХ: Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан болно

Өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна.
Мөн Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагаа болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцана.
ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ |
|||
12.30 |
Нийгмийн бодлогын байнгын хороо зохион байгуулна: Хэлэлцэх асуудал: · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсгол · Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсгол |
“Их Эзэн Чингис хаан” танхим |
|
ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН |
|||
12.00 |
Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагаа болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар |
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Өнөөдөр2023/09/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгөлдөр болно
-
Тод мэдээ2020/01/06
Монголбанк 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авлаа
-
Тод мэдээ2025/03/28
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн анхааралд
-
Тод мэдээ2025/01/29
ХСҮТ-ийн эмч нар Женевийн их сургуулийн эмнэлэгт ажиллаж байна