Хэн юу хэлэв...
Гэр хорооллыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2014 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 19/23 дугаар,
2013 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 7/29 дүгээр,
2013 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 12/43 дугаар,
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 122 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулж, эхлүүлэх дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгох төсөл сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:
|
БАГЦ |
БАЙРШИЛ |
|
1 |
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны VII хороолол ГХГДТБТ-01,02,/2022 багцын “К1”, “Ё1” хэсэгчилсэн талбайн нийт 7.0 га, 116 нэгж талбар |
|
2 |
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны VII хороолол ГХГДТБТ-03/2022 багцын “З” хэсэгчилсэн талбайн 10.3 га, |
|
3 |
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны VII хороолол ГХДТ-2019/13 багцын “Л” хэсэгчилсэн талбайн 14.1 га |
|
4 |
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр ГХГДТБТ-01/2021 багцын 12.7 га |
|
5 |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “В” хэсэгчилсэн талбай 2013/02-03В багцын 26.0 га |
|
6 |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Г” хэсэгчилсэн талбай 2014/04-01Г багцын нийт 32.8 га |
|
7 |
Нийслэлийн Баянгол дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бичил 7 дугаар хороолол орчмын 2013/02-05В багцын “В” хэсэгчилсэн талбайн нийт 35,9 га |
Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 (гурван зуун мянга) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна.
Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк: УБ.ОСБГазар 100200051029 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, данс, хэсэгчилсэн талбайг тодорхой бичнэ.
Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09.00-10.00 цагийн хооронд Орон сууцны бодлогын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтэст /“Соёлын төв өргөө” 11 давхар 1115 тоотод/ хүлээлгэн өгнө. Тус өдрийн 10:20 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.
Хэн юу хэлэв...
ЗГ: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцаллаа
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар төсвийн хэмнэлтийн хүрээнд төрийн байгууллагуудын хурал, чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцлахаар шийдвэрлэж байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
Тэрбээр бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцалж, шаардлагатай тохиолдолд цахимаар зохион байгуулах чиглэл өгч байгааг онцолсон байна.
Мөн Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гадаад томилолтоор явахгүй байхыг үүрэг болгожээ.
Ерөнхий сайд Н.Учралын хэлснээр, дээрх арга хэмжээнүүдийг цуцалснаар хэмнэсэн төсвийг өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүч, шатахууны хангамж болон иргэдийн амьдралд шаардлагатай ажлуудад зарцуулах юм.
Төрийн байгууллагуудын зардлыг танаж, төсвийн хөрөнгийг нэн шаардлагатай чиглэлд төвлөрүүлэх бодлого баримталж байгааг Засгийн газраас мэдээллээ.
Хэн юу хэлэв...
Трамп холбооны прокурор Жанин Пиррог шүүмжилжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон хот дахь Линкольны дурсгалын цогцолборын тусгалт цөөрөмд учирсан гэмтэлтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн улмаас холбооны прокурор Жанин Пиррог шүүмжилжээ.
Тэрбээр Пиррог шүүхийн дарамтад буулт хийсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Холбооны прокурорын газраас өмнө нь Олимпын тамирчин асан Дэвид Хирнийг тусгалт цөөрөмд санаатайгаар гэмтэл учруулсан хэрэгт буруутган ялласан юм. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмтэл нь хүний санаатай үйлдлээс бус, засвар шинэчлэлийн ажлын доголдлоос үүдэлтэй байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсны дараа хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Мөн уг хэрэгт холбогдсон өөр гурван хүний эсрэг яллах ажиллагааг зогсоосон байна. Дональд Трамп тусгалт цөөрмийн гэмтэл нь эвдрэл сүйтгэлээс болсон гэх байр сууриа хэвээр хадгалж байгаа бөгөөд прокурорын шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Харин Жанин Пирро энэ асуудлаар олон нийтэд тайлбар хийгээгүй байна.
Хэн юу хэлэв...
COP17-ын үеэр 73 цэцэрлэг, 60 сургуулийн бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулна
2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 болно.
Үүнтэй уялдуулан тухайн бүсэд байрлах 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуулийн хичээлийн бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэрэг үйл ажиллагааг цахимаар явуулна. Ингэхдээ багш, ажилтны зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулахыг холбогдох яамнаас үүрэг болгосон байна.
Ингэснээр цэцэрлэг, сургуулийн хичээл, сургалтын үйл хөтөлбөр болон өдөр тутмын үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй бөгөөд хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид жагсаалтад хамрагдах сургууль, цэцэрлэгт хүүхэд нь суралцдаг бол мэдээллээ нягталж, бэлтгэлээ хангахыг анхааруулж байна.







-
Үйл явдал2022/08/15
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2022/02/24
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам аравдугаар сард ашиглалтад орно
-
Дэлхий нийтээр..2021/02/01
Коронавируст халдварын 21 дэх шатны эрсдэлийн үнэлгээг цахимаар хийлээ
-
Дэлхий нийтээр..2024/11/11
Засгийн газрын ордон руу явдаг автобусны чиглэлийг зогсооно
