Тод мэдээ
Аялал, жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах уулзалт боллоо

Аялал, жуулчлалыг сэргээх, хөгжүүлэх зорилтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, Ноос, ноолуурын холбоо хамтран аялал, жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулах талаарх уулзалтыг дөрөвдүгээр сарын 6-нд зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Цар тахлын нөхцөл байдлын үед аялал, жуулчлалын салбар зогсонги байдалтай байсан. Өнөөдрийн хамтарсан уулзалтын зорилго нь монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг сурталчлах, үүгээр дамжуулан эх орондоо жуулчин татах Олон Улсын ноос, ноолууран бүтээгдэхүүний экспо үзэсгэлэнг хамтран зохион байгуулах талаар санал солилцох юм. Монголын дотоод зах зээл багтаамж багатай хэдий ч, ноолуурын салбарын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувь нь дотоод зах зээл дээр борлогдож байна. Манай улсад ирж байгаа жуулчид ноолууран бүтээгдэхүүнийг ихээр худалдан авдаг. Зам, тээврийн хөгжлийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, агаарын тээврийн салбар компаниуд, ноос, ноолуурын компаниуд хоорондоо нягт хамтран ажилласнаар аялал, жуулчлалыг хөгжүүлэх олон талт боломж байна хэмээн харж байна” гэв.
Үргэлжлүүлэн Байгаль, орчин, аялал жуулчлалын яам болон нисэхийн салбарынхан, ноос, ноолуурын холбооны төлөөлөл дээрх асуудлаар санал бодлоо хуваалцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.
Манай улс 2019 оны судалгаагаар уул уурхайн бус экспортын орлогын 283 сая долларын орлогын ноолуураас, 513 сая долларыг аялал, жуулчлалаас олсон байна.
Эх сурвалж: ЗТХЯ
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод зураг2019/11/04
Хүүхдээ олон нийтийн газар авч явахгүй байхыг анхааруулж байна
-
Тод мэдээ2022/02/28
Уламжлалт анагаах ухааны салбарын хүрээлэн, эмнэлэг, сургуулиуд хамтарч ажиллана...
-
Тод мэдээ2024/04/24
"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авах асуудлаар уулза...
-
Тод мэдээ2022/10/17
Г.Занданшатар: “Монгол-Туркийн бизнес форум” нь хоёр орны эдийн заса...