Тод мэдээ
Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгоно
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Техник Технологийн дээд сургууль, Техник Технологийн Политехник коллеж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтран ажиллах чиглэл тогтоох уулзалт энэ сарын 18-ны өдөр боллоо.
Тус уулзалтад Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр тэргүүтэй командлалын холбогдох албан тушаалтнууд болон харьяа нэгтгэл, ангийн тэргүүн ахлагч, захирагчийн орлогч нар оролцож, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов. Тухайлбал, Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын алба хаагч, тэдний гэр бүлийн гишүүдийг Техник Технологийн дээд сургуулийн сургалтад хамруулах, мэдлэг, мэргэшил, боловсролын зэргийг нь ахиулах, тэтгэвэрт гарах алба хаагчдыг мэргэжлийн сургалтад хамруулах тухай ярилцаж тохиролцлоо.
Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгох, төрөл бүрийн богино хугацааны сургалтад харилцан хамруулах, хоёр байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн эерэг мэдээллийг олон нийтэд түгээх, оюутан залууст цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцож, сургалтын орчин нөхцөлтэй нь танилцсан юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.
Тод мэдээ
Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.
Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.
2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Тод мэдээ
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
Өнөөдөр2020/04/23
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Тод мэдээ2020/09/02
Мэдээллийн үнэн бодит байдлыг ханган ажиллахыг уриалж байна
-
Тод мэдээ2021/11/16
Вилли Бергер: Д.Тэрбишдагвын НОМЫН АЧААР сайхан Монгол орноор аялаад ирсэн юм ши...
-
Тод зураг2019/10/16
“Хагибис” хар шуурганы гамшигт өртөгсдөд хүмүүнлэгийн тусламж үзүүлн...
Сэтгэгдэл