Тод индэр
Монголын сэтгүүлчид Дэлхий дахинаа

МСНЭ-ИЙН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ЭЗЛЭХ БАЙР СУУРЬ, ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ УЛС, ОРНУУД
- МСНЭ нь Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны бүрэн эрхэт гишүүн /1998 он/
- Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны /IFJ/ Ази номхон далайн орнуудын бүс нутаг хариуцсан зөвлөхөөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр /2019.06.14/
- Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны /IFJ/ Жендерийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр, МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг /2019.06.14/
“Бүс ба зам” мэдээллийн сүлжээ Олон улсын сэтгүүл зүйн байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр /2019.04.25/
- Ази номхон Далайн сэтгүүлчдийн холбоог үүсгэн, санаачлагч МСНЭ /2019 он/
МСНЭ-ийн Удирдах зөвлөлөөс 2019 оныг “Гадаад харилцааны жил” болгон зарласантай холбоотойгоор МСНЭ нийт 30 улстай хамтран ажиллах гэрээ байгуулж, дөрвөн оронтой холбоо тогтоогоод байна.
1. МСНЭ. Оросын Сэтгүүлчдийн холбоо хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2018.11.14/
2. МСНЭ, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо хооронд байгуулсан санамж бичгийг шинэчлэн баталлаа. /2018. 09.06/
3. МСНЭ, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн хооронд байгуулсан санамж бичгийг шинэчлэн баталлаа. /2018.09.06/
4. МСНЭ, Солонгосын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. /2014. 01./
5. МСНЭ, Беларусын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. /2018.09.14/
6. МСНЭ, Энэтхэгийн сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.06.14/
7. МСНЭ, Арабын Нэгдсэн Эмиратын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.06.14/
8. МСНЭ, Африк тивийн болон Суданы сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.06.14/
9. МСНЭ, Тунисийн сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.06.14/
10. МСНЭ, Польшийн хэвлэл мэдээллийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.06/
11. МСНЭ, Арабын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.06/
12. МСНЭ, Африкийн сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.06/
13. МСНЭ, Украйны Сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.06/
14. МСНЭ, Индонезийн цахим хэвлэл мэдээллийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.06/
15. МСНЭ, Казахстаны Сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.06/
16. МСНЭ, Кыргызстаны Сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.06/
17. МСНЭ, ОХУ-ын Хэвлэл мэдээллийн Холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.06/
18. МСНЭ, БН Халимаг Улсын Сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.06/
19. МСНЭ, ОХУ-ын Эрхүү мужийн "Байкал" ашгийн бус байгууллагатай хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.06/
20. МСНЭ, БН Якут (Саха) улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.06/
21. МСНЭ, Бүгд Найрамдах Болгар улсын Сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.21-27/
22. МСНЭ, Бүгд Найрамдах Дагестан улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.21-27/
23. МСНЭ, Бүгд Найрамдах Чечень улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.21-27/
24. МСНЭ, Бүгд Найрамдах Абхази улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.21-27/
25. МСНЭ, Бүгд Найрамдах Кабардино-Балкари улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.21-27/
26. МСНЭ, Бүгд Найрамдах Алтай улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.21-27/
27. МСНЭ, Бүгд Найрамдах Башкортстан улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.21-27/
28. МСНЭ, Бүгд Найрамдах Тува улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.21-27/
29. МСНЭ, Красноярын хязгаар, Челябинск мужийн сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.21-27/
30. МСНЭ Ханты-Майсийскийн автономит тойрог Юграгийн сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.09.21-27/
Гадаад харилцааны чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажлууд
2018.03.06. МСНЭ-ийн төлөөлөл Дэлхийн сэтгүүлчдийн чуулга уулзалтад оролцлоо.
2018.3.23. “Сэтгүүлч ба Элчин сайдууд” уулзалтыг анх удаа зохион байгуулав. Уулзалтад Монгол Улсад суугаа 28 улсын Элчин сайдууд, олон улсын байгууллага, Дипломат төлөөлөгчдийн газрын суурин төлөөлөгчид, 100 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд оролцлоо.
2018.03.28. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн албаны урилгаар айлчлал хийлээ.
2018.04.05. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайд И.Бродски нар хамтын ажиллагааны чиглэлээр албан уулзалт хийв.
2018.04.30. Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдтай сэтгүүлчдийн зангиагүй уулзалтыг зохион байгуулав.
2018.05.01. Якутын Сэтгүүлчдийн холбооны 20 сэтгүүлч МСНЭ болон Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын шинэ дэвшилтэд хөгжилтэй танилцаж, хэвлэл мэдээллийн редакцуудтай танилцан туршлага судалж, санал солилцсон юм.
2018.05.20-26. БНХАУ-ын Төрийн зөвлөл, хэвлэл мэдээллийн албаны урилгаар МСНЭ, ГХЯ хамтран зохион байгуулан 50 сэтгүүлчдийн хамт БНХАУ-д айлчиллаа.
2018.6-6-13. Өөрчлөлт шинэчлэлт-40 жил "Бүс ба зам" төслийн хүрээнд Хятад Улс дахь аялалд Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан баг оролцож, сурвалжилга зохион байгуулав.
2018.6-21-27. БНСУ болон Монгол Улсын сэтгүүлчдийн хамтын ажиллагааны таван жилийн ойгоор БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Монгол Улс дахь ээлжит айлчлалыг Улаанбаатар хотноо хүлээн авав.
2018.08.02-05. БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Монгол Улс дахь ээлжит айлчлалаар хамтран ажиллах, олон улсын тавцанд өрсөлдөх чадвар бүхий хэвлэл мэдээллийн байгууллагыг бий болгоход харилцан дэмжлэг үзүүлэх, сэтгүүлч болон контент солилцох зэрэг олон асуудлаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
2018.09.06-07. Монгол Хятадын хэвлэл мэдээллийн есдүгээр форумыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулав.
2018.09.06. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах санаачилгыг дэмжих зорилгоор МСНЭ-ийн санаачилгаар Монгол-Орос-Хятад гурван улсын хамтарсан Хэвлэл мэдээллийн форум зохион байгуулахаар санал солилцож дэмжигдлээ.
2018.09.10-14. Беларусь Улсын Минск хотноо зохион байгуулагдсан Олон Улсын 13 дахь Медиа Форумд МСНЭ-ийн Ерөнхийлөгч, төлөөллүүд оролцлоо.
2018.09.14. МСНЭ, Беларусын Сэтгүүлчдийн холбоо Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
2018.10.03-09. БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны урилгаар МСНЭ-ийн удирдлагууд БНСУ-д албан айлчлал хийв. Энэ үеэр МСНЭ Сөүл хотод салбар оффисоо нээв.
2018.10.08-24. “Дэлхийн Монгол Сэтгүүлч” мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрийн дор МСНЭ, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ы Багшийн их сургуультай хамтран залуу сэтгүүлчдэд зориулсан сургалтыг Хөх хотноо зохион байгууллаа.
2018.10.11-17. ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны урилгаар МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар ахлуулсан сэтгүүлчдийн баг БНХАУ-ын Чүнчинь хотод албан айчлал хийлээ.
2018.10.16. БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Виз хариуцсан консул, нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Кил Кан Мугтай МСНЭ-ийн дарга Х.Мандахбаяр, дэд ерөнхийлөгч Х.Батхишиг нар уулзлаа. Тус уулзалтаар сэтгүүлчдэд БНСУ-ын олон удаагийн визний журам болон асуудлаар санал солилцож, сэтгүүлчийн олон удаагийн визийг олгож эхлэв.
2018.11.05-09. МСНЭ, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтын ажиллагааны хүрээнд МСНЭ-ийн УЗ-ийн гишүүн Д.Бямбацэцэгээр ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн баг БНСУ-тай танилцах, сурвалжлах зорилгоор айлчлал хийлээ.
2018.11.14. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Оросын Сэтгүүлчдийн холбооны урилгаар албан айлчлал хийж, Москва хотноо МСНЭ Оросын Сэтгүүлчдийн холбоо хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.
2018.11.16. Оросын Сэтгүүлчдийн холбооны 100 жилийн ойд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэндчилгээ дэвшүүллээ.
2018.12.24. БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намын урилгаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр тэргүүтэй сэтгүүлчид санал солилцох чөлөөт уулзалт зохион байгууллаа.
2019.02.25. Бельгийн нийслэл Брюссель дэх Олон улсын сэтгүүлчдийн холбооны /ОУСХ/ төв оффист Гадаад харилцааны жилийн нээлтээ хийлээ.
2019.02.26. Москва хотноо Оросын Сэтгүүлчдийн холбооны төв оффист албан ёсны уулзалт хийв.
2019.02.28. Бельгийн Хаант Улсад Монгол Улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Очтой уулзаж, МСНЭ-ийн гадаад харилцааны зорилтыг танилцууллаа. Европын холбооны хэвлэл мэдээллийн албаар дамжуулан олон талт харилцааг хөгжүүлэхэд Элчин сайд туслалцаа үзүүлэхээ мэдэгдэв.
2019.03.01. Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны /IFJ/ төв оффист зочилж Ерөнхий нарийн бичгийн дарга Энтони Беланжертай албан уулзалт хийв. Уулзалтаар Тунис Улсад болох ОУСХ-ны ээлжит конгресст МСНЭ таван мандатын эрх авав.
2019.03.07. "Элчин сайд нар ба сэтгүүлчид" уулзалтаа ГХЯ-тай хамтран хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж, “Медиа Тур 2019” төслийн нээлт хийлээ.
2019.03.22. "Медиа Тур 2019" төслийн хүрээнд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдуудтай албан уулзалт хийв.
2019.03.24. Сөүл хотноо болсон Дэлхийн сэтгүүлчдийн бага хуралд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МСНЭ-ийн гадаад харилцааны зөвлөх Я.Индра, “gogo.mn” сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэг нар оролцож, МСНЭ-ийн Ерөнхийлөгч тус бага хуралд анх удаа илтгэл тавилаа. Мөн Ази номхон далайн бүсийн орнуудын сэтгүүлчдийн холбоо байгуулах санаачлагчдын бүлэгт МСНЭ багтсан юм.
2019.04.11-18. МСНЭ-ээс санаачилсан “Медиа Тур 2019” төсөл болон Монгол-Хятад хоёр улсын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй “70 жилийн гэрч” хоёр улсын хамтарсан сурвалжилгыг ӨМӨЗО-ы Хөх хот, Ордос, Янь-Аньд зохион байгууллаа.
2019.04.16-20. "Азийн соёл, иргэншлийн хурал"-д гүйцэтгэх захирал Э.Болортулга оролцов.
2019.04.25. Эгнээндээ 82 орныг нэгтгэсэн “Бүс ба зам” мэдээллийн сүлжээ Олон улсын сэтгүүл зүйн байгууллагын Удирдах зөвлөлд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сонгогдлоо.
2019.05.14. МСНЭ-ийн санаачилгаар БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал Монголын сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ.
2019.05.23-05.30. “70 жилийн гэрч” сурвалжилгын цуврал аяллыг зохион байгуулав. Уг аяллаар ӨМӨЗО-ы Баяннуур, Үхай, Алшаа, Иньчуаньд Монголын 19 сэтгүүлч, ӨМӨЗО-ын найман сэтгүүлчдээс бүрдсэн баг сурвалжилга хийв.
2019.06.14. Бүгд Найрамдах Тунис Улсад болсон Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны /IFJ/ ХХХ Их хуралд МСНЭ-ийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов. Хурлын үеэр Ази номхон далайн орнуудын бүс нутаг хариуцсан зөвлөхөөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр анх удаа, Жендерийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг хоёр дахь удаагаа улиран сонгогдсон юм.
2019.06.14. Тунист болсон Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны /IFJ/ ХХХ Их хурлын үеэр МСНЭ Энэтхэгийн Сэтгүүлчдийн холбоо, Арабын Нэгдсэн Эмиратын Сэтгүүлчдийн холбоо, Африк тивийн болон Суданы Сэтгүүлчдийн холбоо, Тунисын Сэтгүүлчдийн холбоотой хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа.
2019.06.20. МСНЭ-ээс БНСУ-д суугаа Монголын сэтгүүлчдийн төлөөллүүдтэй уулзаж БНСУ дахь салбар зөвлөл байгуулах талаар хэлэлцэж МСНЭ-ийн гадаад орон дахь анхны салбар зөвлөлөө байгууллаа.
2019.06.21. МСНЭ, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо хамтран хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан анхдугаар форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Форумд хоёр орны сэтгүүл зүйн хамтын ажиллагаа, сошиал орчин дахь хуурамч мэдээлэлтэй тэмцэх (Fact check), дижитал эрин дэх сэтгүүлзүйн ирээдүйн талаар хэлэлцсэн юм. Форумд Солонгосын 25 сэтгүүлч, хэвлэлийн төлөөлөгчид ирсэн ба Монголын хэвлэл мэдээллийн салбарын 75 төлөөлөгч нийт 100 гаруй сэтгүүлчид оролцов.
2019.06.26-28. МСНЭ, Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны төлөөлөл Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.
2019.07.02-07. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн Х форум ӨМӨЗО-ы Ордос хотод зохион байгуулагдлаа. Энэ удаагийн форумд Монголын талаас төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын нийт 50 сэтгүүлчдээс бүрдсэн баг оролцлоо.
2019.07.08-14. Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Төрийн зөвлөл, хэвлэл мэдээллийн албаны урилгаар Монгол Улсын сэтгүүлчид Бээжин, Ганьсу, Жючюань хотод ажиллаж газар тариалангийн бүс нутагтай танилцав.
2019.07.09. Монгол Улсын Гадаад харилцааны яам, МСНЭ-ийн удирдлагууд болон сэтгүүлчдийн төлөөлөл Зүүн Ази-Латин Америкийн сэтгүүлчидтэй дугуй ширээний уулзалт хийлээ.
2019.09.06 МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувийн урилга, зардлаар 14 улсын 32 сэтгүүлч, сэтгүүлчдийн байгууллагын удирдлагууд Монгол Улсад зочлов. Энэ үеэр МСНЭ нь Польшийн хэвлэл мэдээллийн холбоо, Арабын сэтгүүлчдийн холбоо, Африкийн сэтгүүлчдийн холбоо, Украйны Сэтгүүлчдийн холбоо, Индонезийн цахим хэвлэл мэдээллийн холбоо, Казахстаны Сэтгүүлчдийн холбоо, Кыргызстаны Сэтгүүлчдийн холбоо, ОХУ-ын Хэвлэл мэдээллийн Холбоо, БН Халимаг Улсын Сэтгүүлчдийн холбоо, ОХУ-ын Эрхүү мужийн "Байкал" ашгийн бус байгууллага, БН Якут (Саха) улсын сэтгүүлчдийн холбоо зэрэг 10 улстай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
2019.09.21-27. ОХУ-ын Сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулсан Орчин үеийн сэтгүүл зүйн “Вся Россия-2019” XXIII форумд МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, доктор М.Зулькафиль, төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр МСНЭ нь Бүгд Найрамдах Болгар Улсын Сэтгүүлчдийн холбоо болон ОХУ-ын харьяа Бүгд Найрамдах улс болох Дагестан, Чечень, Абхази, Кабардино-Балкари, Алтай, Башкортстан, Якут (САХА), Тува болон Красноярын хязгаар, Челябинск муж, Ханты-Майсийскийн автономит тойрог Юграгийн Сэтгүүлчдийн холбоо зэрэг 12 сэтгүүлчдийн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
Тод индэр
Ахмед Надим: Спортын томоохон үйл явдлыг хурдан шуурхай үзэгчид хүргэхэд хамтран ажиллах хэрэгтэй
Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ерөнхий Ассамблейн Спортын хорооны хурал "Туушин" зочид буудалд үргэлжилж байна.
Тус хурлыг нээж Монголын Үндэсний спортын холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Спортын бүлгийн дэд захирал Нам Сан Вон, Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим нар үг хэлсэн.
Спортын хорооны хурлын өнөөдрийн хэлэлцүүлэг "Үндэсний болон соёлын өвийг хамгаалахад спортын хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг" сэдвийн хүрээнд өрнөж байгаа юм.
Энэ хүрээнд МҮОНРТ-ийн Спортын сувгийн захирал О.Ууганбаяр, КВЅ-ийн Спортын төлөвлөлт, продюсерын багийн дэд дарга Нам Сан Вон болон Шри Ланкийн SLRS телевизийн Ерөнхий захирал Маножа Надишана Амарасинхэ нар илтгэлээ хэлэлцүүлж байна.
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим "Аль ч улсын Үндэсний телевиз болон өргөн нэвтрүүлгийн сүлжээнд томоохон сорилтууд тулгараад байна. Эдгээр сорилт нь дижитал платформуудтай холбогдож байна. Иймд бид бүхэн хоорондоо хамтран ажиллах шаардлагатай. Энэ удаагийн "ABU-62" дугаар Ерөнхий Ассамблейн хурал яг энэ төрлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, стратеги төлөвлөлтийг сайжруулахад чиглэгдсэн чухал уулзалт болж байна.
2026 онд Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадам зэрэг спортын томоохон тэмцээн уралдаанууд зохион байгуулагдана. Эдгээр спортын томоохон үйл явдлыг бид хурдан шуурхай үзэгчдэд хүргэхэд хамтран ажиллах хэрэгтэй. Энэ нь олон нийтийг нэгтгэх спортоор дамжуулан нөхөрлүүлэх зэрэг олон давуу талтай байдаг.
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооноос нэгэн платформыг шинээр нэвтрүүлсэн. Энэхүү платформоор дамжуулан цахим хэлбэрээр спортын төрөл бүрийн нэвтрүүлэг хүргэх шинэ боломж бүрдэж байгаа бөгөөд энэ удаагийн Ерөнхий Ассамблейн хурлаар тухайн платформын стратегийн шинжтэй бодлогын асуудлуудыг хэлэлцэнэ” гэдгийг онцолсон юм.
Тод индэр
Г.Гэрэл: “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хуралд 40 гаруй орны хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцоно
“ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурал есдүгээр сарын 10-15-ны хооронд болно. Энэхүү хурлын талаар "МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэлтэй "Монголын мэдээ" сувгийн сэтгүүлч ярилцсаныг хүргэж байна.
-МҮОНРТ “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлыг эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. “ABU GENERAL ASSEMBLY”олон улсын хурлын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?
-МҮОНРТ Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн Радио телевизийн холбооны гишүүнээр 1991 онд элсэн орж, 2006 оноос хойш үйл ажиллагаанд нь маш идэвхтэй оролцсоор ирсэн. 2009 онд манай телевиз Улаанбаатар хотод "ABU” чуулга уулзалтын үндсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан. 2025 онд хоёр дахь удаагаа Улаанбаатар хотод олон улсын нэр хүндтэй чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
-Энэ хурлаар ямар асуудал яригдах вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-“ABU байгууллага нь Ази, Номхон далайн телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн редакцтай байгууллагуудыг гишүүнээр элсүүлдэг. Монгол Улсаас хоёр гишүүн байна. Хамгийн эхэнд TV5 телевиз гишүүнээр элсэж байсан.
Үүний дараа МҮОНРТ гишүүнээр элссэн юм. Холбоонд элсэх нь мэргэжил арга зүйн хувьд хөгжиж дэвших, суралцах боломжийг олгодог. Гадаад хамтын ажиллагааг өрнүүлэхээс гадна нэвтрүүлэг, уран бүтээлтэй холбоотой хамтын ажиллагаа чухал байдаг. Мэргэжлийн байгууллагын хувьд маш чухал хүний нөөцийн хөгжиж дэвших үйл ажиллагаа “ABU” холбоо харилцаанд явдаг.
Энэ жил болох гэж байгаа “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хуралд 40 гаруй орны хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, ерөнхий захирал, продюсер, ажилчид ирэх гэж байна. 2025 онд зохион байгуулагдаж байгаа "ABU GENERAL ASSEMBLY" олон улсын хурал “Үндэсний өв соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо” сэдвийн хүрээнд явагдана.
-Бидэнд их ойр сэдэв байна?
-МҮОНРТ үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үндсэн үүрэг бүхий хөтөлбөрийн бодлогыг эрхлэн гаргадаг. Манай орны үзэгчид болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд их чухал. Есдүгээр сарын 11-нд спортын болон хөтөлбөрийн бодлого, техникийн салбарын уулзалт хурал болно. Есдүгээр сарын 12-ны өдөр спорт, радиогийн болон техникийн бүх форумд оролцогчдын салбар хуралдаан болно.
Есдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсыг зорьж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын зочдод зориулж, Монголынхоо өв соёлыг харуулсан бэсрэг наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Мөн "ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлын үеэр дууны наадам зохион байгуулна.
Энэ арга хэмжээнд 10 гаруй орны уран бүтээлчид оролцоно. МҮОНРТ эдгээр орны уран бүтээлчдийн тоглолтыг шууд дамжуулж үзэгчдэд хүргэнэ. Энэ дууны наадамд дэлхийд алдартай “THE HU” хамтлаг оролцоно.
-40 гаруй улсын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд Монгол Улсад ирнэ. Энэ нь Монгол Улсаа сурталчлах сайхан боломж болох нь ээ?
-Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт МҮОНРТ тод мөртэй, 1991 оноос хойш энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч байгууллага гэдгээ дэлхий нийтэд зарлана. Мөн телевизийн гадаад харилцаа илүү өргөжин тэлж хамтын ажиллагааг сайжруулах, чуулга уулзалтын үеэр бүх орны хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж эх орноо сурталчлах, Монголын өв соёлоо дэлхий нийтэд таниулах боломж нээгдэж байгаа учраас маш их ач холбогдолтой.
Есдүгээр сарын 14-нд шагнал гардуулах ёслол болно. Эндээс бид мэргэжлийн сэтгүүлзүйн үйл ажиллагаа ямар хандлагатай байна. Бид ямар зураглаачийн бүтээлийг шилдэг гэж үзэж байна. Ямар редакцын бодлого, ямар нэвтрүүлэг шилдэг болохыг зарлана гэх зэрэг мэргэжлийн чиг хандлагад чиглэсэн сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Тод индэр
Б.Ариунаа: Бид зумба бүжгийг зохиомол бус олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийн дагуу заадаг
“Зумба дасгалт бүжгийн холбоо”-ны тэргүүн, олон улсын зумба бүжгийн багш, эрүүл зөв хооллолт, идэвхтэй амьдралын зөвлөх Б.Ариунаатай ярилцлаа.
-“Зумба дасгалт бүжгийн холбоо” хэдэн онд өрхөө татаж, үүдээ нээсэн бэ. Холбооныхоо талаар манай уншигчдад танилцуулна уу?
-Манай холбоо 2018 оноос эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод зургаа, орон нутагт буюу Өвөрхангай, Сэлэнгэ, Замын-Үүд, Эрдэнэт, Цогтцэций, Дорноговь, Говь-Алтай зэрэг арван аймагт төдийгүй сумдад салбартай.
Бид зумба заахаас гадна олон улсын хэмжээний багш бэлтгэдэг. Эхний ээлжид Монгол дахь багшаа бэлдэж, улмаар тухайн багшийн идэвх зүтгэл, шавь нартай болж буй эсэхээс шалтгаалан олон улсын сертификат олгодог. Хэрэв тухайн багш маань гадаадад ажиллах хүсэл сонирхолтой гэвэл бид чиглүүлж өгдөг. Тэгэхээр “Зумба дасгалт бүжгийн холбоо” маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаатай холбоо гэсэн үг.
-Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газруудаас танай клубийн ялгарах онцлог, давуу тал юу вэ?
-Нэгдүгээрт, зумба бүжгийг зохиомол хөтөлбөрөөр бус харин олон улсын стандартын дагуу заадаг. Тодруулбал, АНУ дахь Зумба бүжгийн холбооноос боловсруулан гаргасан хөтөлбөр, чиглэлийн дагуу хичээлээ ордог. Холбооны гишүүн улс орны холбоо болгон сар бүр нэг ижил бүжиг заана гэсэн үг. Жишээлбэл, энэ сард эдгээр 20 бүжгийг заагаарай гэсэн чиглэл ирвэл манай бүх салбар тэрхүү хөтөлбөрийн дагуу л хичээллэдэг. Ингэснээр холбооны гишүүд маань аль ч улс оронд очсон хэлний шаардлагагүйгээр зумба бүжгээ дагаад бүжиглэчихдэг. Ийм том давуу талтай. Хоёрдугаарт, эрүүл зөв хооллолтод нэлээд анхаарч, хувь хүнд нь болон нийтэд нь зөвлөмж зөвлөгөө өгдөг. Гуравдугаарт, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож, хэвшүүлэхэд түлхүү анхаардаг.

Ер нь бол зумбагаар хичээллэснээр хүний амьдралын хэв маяг өөрчлөгддөг. Жишээлбэл, эрт унтаж, эрт босдог болно. Өдрийн ажлаа зөв зохион байгуулалттай хийж эхэлдэг. Ажлаа хэрхэн яаж үр дүнтэй хийх үү, гэр бүлдээ хэзээ яаж цаг зав гаргах уу, баяр ёслолыг хэрхэн яаж тэмдэглэх вэ гэдгээ төлөвлөж, зохицуулж сурдаг. Бид дасгал хөдөлгөөн, бүжиг зааж, эрүүл зөв хооллолтын хичээл орохоос гадна уур бухимдлаа хянах, өөрийгөө гомдлоос суллаж чөлөөлөх, эхнэр, нөхрийн харилцаа хандлага гэх мэт сэтгэлзүйн талын хичээлийг ч мөн зааадаг.
-Долоо хоногт хэдэн удаа цагийн ямар сонголтоор хичээллэх боломжтой вэ?
-Манай өглөөний анги 06:00, 07:30, 10:00, оройн анги 19:00, 20:00 гэсэн цагийн сонголттой. Эдгээр цагийн дагуу өдөр бүр хичээллэдэг учраас тухайн хүн долоо хоногт хэдэн удаа явахаа өөрөө шийдэж, түүндээ нийцүүлэн төлбөрөө төлөх боломжтой. Сүүлийн үед албан байгууллагууд оффис дээрээ хичээл заалгадаг болсон байна. Энэ нь бас нэг ахиц дэвшил шүү.
-Жишээлбэл, би өглөөний 07:00 цагийн ангид явъя гэж бодоход, тухайн нэг цагийн хугацаанд ямар хөтөлбөрийн дагуу хичээллэх вэ?
-Та 07:00 цагаас өмнө ирээд өөрийгөө бэлдчихсэн байх ёстой. Тэгээд эхний таван минутад таныг аппаратад оруулж, жин, өөхлөлт, бэлхүүсний тойрог гэх мэт биеийн шаардлагатай үзүүлэлтийг хянаж, өмнөх өдрүүдэд гаргасан үр дүн эсвэл алдаа дутагдлын талаар ярилцаж, зөвхөн танд тохирсон зөвлөгөө мэдээллийг өгнө. Тэгээд 45 минутад иога, дасгал, “belly dance”, бачата зэрэг олон бүжгийн хөдөлгөөнийг хийнэ. Зумба өөрөө бүх төрлийн бүжгийн техникийг оруулсан дасгал шүү дээ. Харин үлдсэн 10 минутад нийтэд нь буюу бүх хүмүүсийн дунд эрүүл, зөв хооллолтын тухай хичээлийг заадаг. Ингэхдээ бодит үр дүнд хүрсэн хүмүүс туршлагаасаа хуваалцаж, бусдадаа урам зориг өгөх жишээтэй.

-Ер нь зумбагаар хэдий хэр хугацаанд хичээллэж байж үр дүнд хүрэх вэ?
-Cарын хугацаанд 20 кг жин хассан хүн бий. Гэхдээ энэ бол нэлээд чанга дүрэм. Харин зөөлөн дүрмээр бол хүн өдөрт 300 грамм хасдаг гэж тооцож болно. Гэхдээ ер нь бол тухайн хүний өөрийн сахилга батаас л бүх зүйл шалтгаална. Зөвлөгөө зөвлөмж өгөөд байхад хөргөгчин дахь хүнс, идэж уух зүйлсээ өөрчлөхгүй л бол үр дүн хүлээх хэрэггүй. Мөн эрт унтахгүй бол бас үр дүн гарахгүй. Хүний амьдрал баялаг учраас хөдөө гадаа явах, баяр наадамд очих ч гэдэг юм уу юу ч тохиолдож болно. Гол нь ийм үед багшдаа хэлээд зөвлөгөө авах хэрэгтэй.
-Та бүхэн “Зумба фестиваль” зохион байгуулах гэж байгаа юм билээ. Энэхүү фестиваль нь сонирхогч хүмүүст нээлттэй юү?
-Бид олон улсын хэмжээний “Зумба фестиваль”-ийг есдүгээр сарын 6-нд 11:00-17:00 цагийн хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Фестивальд Япон улсаас олон улсын зумба бүжгийн дэглээч багш, мөн БНСУ-аас нэг багш, зургаан хамтрагч багштайгаа ирж оролцоно. Зумба гэж ямар дасгал бүжиг байдаг, түүний ач холбогдол гэх мэт цогц ойлголтыг өгч, олон нийтэд таниулах зорилгоор зохион байгуулж байгаа учир хүссэн хүн бүрд нээлттэй. Гэхдээ тодорхой хэмжээний такстай. Холбооны салбар болон гишүүдийн дунд мөн сонирхогчдыг татан оролцуулсан тэмцээн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Зохиомол хөтөлбөрөөр хичээллэдэг зумбачид олон улсын том фестиваль дээр очоод хамтран ойлголцож хийж чаддаггүй. Харин олон улсын стандартын дагуу боловсруулсан хөтөлбөрөөр хичээллэсэн хүмүүс бол хаана ч, хэзээ ч хамтдаа нэгэн зэрэг бүжиглэж чаддаг.

-Ер нь бүх л төрлийн бүжиг, дасгал хөдөлгөөн өөр өөрийн давуу тал, ач холбогдолтой байдаг болов уу. Зумба бүжгийн тухайд та юу хэлэх вэ?
-Нэгдүгээрт, дасгал хөдөлгөөн хийж л байгаа учраас тодорхой хэмжээнд жингээ хасна. Хоёрдугаарт, хүний сэтгэлзүйг тайвшруулдаг. Өөрөөр хэлбэл, хөгжмийн аянд бүжиглэдэг учраас тухайн хүнийг зөөлөн сэтгэлзүйтэй болгодог. Гуравдугаарт, аз жаргалын гармон ялгаруулдаг. Дөрөвдүгээрт, өөрийнхөө хүсэл сонирхлыг олж, түүнийгээ амьдралынхаа хэв маяг болгож чаддаг. Жишээлбэл, та зумбагаар хичээллэж байгаад тэдгээр төрлөөс иог хийх эсвэл монгол бүжиг бүжиглэхэд илүү дуртай байвал түүн рүү нь бид чиглүүлж өгдөг. Гурван сарын хугацаанд зумбагаар хичээллэсэн хүн монгол бүжигт дурлан хичээллэдэг болох жишээтэй. Ер нь бол манай клуб зөвхөн жин хасахад төвлөрдөггүй. Харин өөрийгөө олж мэдэрч, эрүүл амьдралын хэв маягтай болгоход илүү анхаардаг.
-Ажил, амьдралаа зумбатай холбосон таны түүхийг хуваалцъя?
-Би 2015 онд элэгний вирустэй гэдэг онош сонссон. Энэ нь удамшсан байх магадлалтай. Яагаад гэвэл, миний эмээ, ээж болон нагац талын олон хүн элэгний өвчнөөр нас барсан. Тиймээс би хувь тавилантайгаа эвлэрч, ер нь бол бууж өгч байсан. Гэсэн ч эмч маань надад урам зориг, хүч өгч намайг урагш түлхсэн. Тиймээс би эмчилгээгээ хийлгэхийн хажуугаар эрүүл зөв хооллолт, идэвхтэй амьдралыг эрэлхийлж явсаар 2018 онд өөрийгөө олсон. Өөрөөр хэлбэл, тэр цагаас хойш зумбатай ажил, амьдралаа холбож Ингээд би тухайн үед 82 кг-аас 60 кг жинтэй болж чадсан. Түүнээс хойш энэ жингээ тогтмол барьж байгаа.

-Эрүүл зөв хооллолт, идэвхтэй амьдралд уриалдаг, томоохон төлөөллийн хувьд та манай уншигчдад товчхон зөвлөгөө өгөөч?
-Хамгийн түрүүнд амьдралын хэв маягаа л өөрчлөх хэрэгтэй. Гол нь та өглөө 05:00 цагт “зомби” шиг сэрж байна уу эсвэл үнэхээр аз жаргалтай сэрж байна уу гэдэг нь амьдралын хэв маяг. Таны өглөө хэдэн цагаас эхэлдэг вэ. Миний өглөө 22:00 цагт унтахаас эхэлдэг. Хэрэв, би 00:00 цагт унтвал өглөө “зомби” шиг сэрнэ. Харин 02:00 цагт унтвал би өөрийгөө унтаагүйд тооцдог. Дараагийн анхаарах зүйл бол мэдээж хооллолт. Эрүүл хооллолт гэхээр хүмүүс би энийг иднэ, тэрийг идэхгүй гээд таваг дээрх хоолоо ялгаж эхэлдэг. Бас хоолоо сойж, юу ч идэхгүй гэж ярьдаг. Энэ бол маш буруу. Харин ч эрүүл мэндэд илүү их эрсдэлтэй. Тиймээс хооллолтын хувийн зөвлөхтэй болох хэрэгтэй. Учир нь, “Тэр зумбагаар хичээллээд тураад гоё болчихсон байна, би бас явна” гээд л шийдээд явчихдаг. Гэтэл үнэндээ тэр хоёр хүний сэтгэлзүй, бие махбодь харилцан адилгүй, ялгаатай байдаг учраас тэр хэрээр хооллолт ч мөн өөр байна шүү дээ. Тиймээс бидэнтэй нэгдэн хувийн өмгөөлөгчтэй, хувийн хүүхэд асрагчтай болдог шиг таныг анхаарах хооллолтын зөвлөх дасгал хөдөлгөөн таны эрүүл мэндэд анхаарах дасгалжуулагчийг манайхаас сонгоорой,өөрийгөө олж, амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийг хүсэж бас уриалж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №032/24659/ дэх дугаарын цахим сониныг ЭНД-ээс уншина уу.
-
Тод зураг2020/06/07
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
-
Тод мэдээ2025/02/27
Гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
-
Тод зураг2019/08/27
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Тод мэдээ2021/09/17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно