Үйл явдал
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.12.21/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
|
ЦАГ |
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
ХААНА |
|
|
10.00 |
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
334 тоот өрөөнд |
|
|
13.30 |
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхимд |
|
|
14.00 |
“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
350 тоот өрөөнд |
|
|
16.00 |
Судалгааны Их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхимд |
|
Үйл явдал
Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо. Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн зарлиг гаргасан байна.
Зарлигийг Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж танилцуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр гардууллаа.
Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор.
- 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
- 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах,
- 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,
- 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч,
- 2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
- 2020 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм.
Үйл явдал
Сэлэнгэ аймагт эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ
Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг сүүлийн жилүүдэд эрчимжүүлж, бодит үр дүнд хүрээд байна.
Аймгийн хэмжээнд 2017 оны тооллогоор 3,635 га, 2018-2025 онд 1,609.56 га буюу нийт 5,244.56 га талбай эвдэрсэн гэж бүртгэгдсэн бөгөөд нөхөн сэргээлтийн ажлын дийлэнхийг Ерөө, Хүдэр, Баянгол сумдад хэрэгжүүлжээ.
2020-2025 онд нийт 4,817.71 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Үүнээс 4,082 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэн өгснөөр нийт эвдэрсэн газрын 78 орчим хувийг нөхөн сэргээжээ.
Нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлж, уул уурхайн компаниудын хариуцлагыг дээшлүүлэн ажилласны үр дүнд эвдэрсэн газрын хэмжээ буурч, байгаль орчны доройтлыг сааруулахад бодит ахиц гарч байна. Ялангуяа нөхөн сэргээлтийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийн оролцоо энэхүү үр дүнд чухал хувь нэмэр оруулсан байна.
Үйл явдал
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас ноцтой осол гарчээ
Өнөөдөр өглөө Энхтайваны гүүр орчимд гарсан зам тээврийн ноцтой ослын талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Урьдчилсан байдлаар Toyota Alphard маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад Энхтайваны гүүрнээс автомашинтайгаа унасан нь тогтоогджээ. Жолоочийн согтолтын хэмжээ 1.38 промилль байсан талаар мэдээлсэн байна.
Хэргийг холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд ослын шалтгаан, нөхцөл байдлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.
ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь зөвхөн жолоочийн төдийгүй бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг.
- Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо бүү барь
- Найз нөхөд, гэр бүлийнхэндээ согтуугаар жолоо барихгүй байхыг сануул
- Такси, нийтийн тээвэр эсвэл жолоо барих боломжтой хүнийг сонго
- Замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаал
Нэг буруу шийдвэр амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хэмжигдэх нөхөж баршгүй хохирол дагуулдаг. Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцъё.
