Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Л.Оюунтунгалаг: "Web Awards-2021" наадам “Цахим сэтгүүлзүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриан дор зохион байгуулагдана

Огноо:

,

Сэтгүүлч:

Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалагтай Web Awards наадмын талаар ярилцлаа.


- Цахим салбарын тэр­гүүн наадам Web Awards-2021 арга хэмжээ энэ сарын 30-нд болох юм байна. Тус наадмын талаарх мэдээл­лийг өгөөч?

- Монголын сайтын холбоо, МСНЭ, Харилцаа хол­боо мэдээллийн тех­но­ло­гийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам Web Awards-2021 энэ сарын 30-нд болох гэж байна. Бид тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой. Бид наадам бүртээ өөр өөр уриа дэвшүүлдэг бөгөөд тав дахь удаагийнхаа наадмыг “Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриан дор зохион байгуулах гэж байна. Тус наадамд цахим салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л бай­­­гуул­лагууд оролцдог уламжлалтай.

- Ямар ямар номинацаар шилдгүүдээ шалгаруулах вэ. Өмнө нь зохион бай­гуулж байсан наадмуудаас онц­­лох зүйл юу байгаа вэ?

- Тус наадамд мэдээллийн сайтууд оролцохоос гадна нийгмийн хариуцлагаараа манлайлагч байгууллагуудыг шалгаруулдаг. Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шал­­гаруулан хүндэтгэл үзүүл­дэг тус наадмаар дараах но­­м­и­нациудаар шилдгүүдийг тод­руулна. Үүнд: Мэдээллийн шилдэг сайт, Сайтын шилдэг бүтээл, Орон нутгийн шилдэг сайт, Бизнесийн шилдэг сайт,Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт, Нийгмийн ха­риуц­лага хэрэгжүүлэгч шил­дэг сайт, Шилдэг тех­нологи нэвтрүүлэгч сайт, Шилдэг тө­сөл хэрэгжүүлэгч сайт, Шил­дэг төрийн байгуул­лагын сайт, Шилдэг вэб сайт хөг­жүүлэгч, Шилдэг апп­ли­кэйшн хөгжүүлэгч гэсэн 11 номинацийн эздийг шал­гаруулна. Энэ удаагийн наад­­мын номинацид багахан хэм­жээний өөрчлөлт хийсэн. Тех­нологийн дэвшлийг да­гаад вэб сайтуудын сайтын шилдэг сэтгүүлч номинацийг бид сайтын шилдэг бүтээл болгож өөрчилсөн. Учир нь сайт гэдэг бол нэг талаас те­ле­­визийн урлаг, нөгөө та­­­лаас сонины бүтээлийг ний­лүүл­чихсэн байдаг учраас сэт­­гүүлчийн уран бүтээлийг олон нийтэд хүргэхийн тулд бүтэн баг бүрэлдэхүүнээрээ ажилладаг болчихсон учраас Сайтын шилдэг сэтгүүлч номи­нацийг Сайтын шил­дэг бүтээл номинаци бол­гож өөрчилсөн. Бас нэг чухал өөрчлөлт бол нийт номи­на­цийн тоо 10 байсныг 11 бол­­госон. Бид нар яалт ч үгүй тех­­­нологийн дэвшлийг хүлээн зөв­шөөрөхөөс өөр аргагүй болж. Иргэдийн ажил, амьд­ралыг хялбаршууласан апп­ликэйш­нүүд ар араасаа гарч бай­на. Тийм учраас энэ жил Шилдэг аппликэйшн хэ­­­мээн шинэ номинаци бий болгосон.

- Шилдэг сайтуудаа шал­­гаруулахаас гадна ний­­­гэмд гэрэл нэмсэн, олны талархлыг хүлээсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- Нийгэмд хэн хүлээн зөв­шөөрөгдөж, хэн нийгмийн дуу хоолой болж, иргэдийнхээ төлөө дуугарч, гэрэл түгээж байна тэр хүмүүсээ онцолж, алдаршуулдаг. Тухайлбал, Web Awards-2019 наадмын шилд­гүүдээр дэлхийн авар­­гаас медаль хүртсэн тамир­чин, хамгийн олон хүний амь насыг авран хам­гаалсан онцгой байдлын аврагч, олон жил ТҮК-д ажилласан өндөр настан, Олон улсын кино наадмаас шилдэг бүтээлээр шалгарсан “Хийморь” кино­ны най­руулагч жүжигчин Г.Эрдэнэ­­билэг, дэлхийн боди­бил­­дин­гийн уралдаанд гурван удаа түрүүл­сэн, фитнесс модель Анухай, Хуульч, өм­­гөөлөгч Р.Булгамаа гэх мэт хийсэн ажил, бай­гуул­­сан гавьяа нь нийгэмд гэрэл түгээсэн, хүлээн зөв­шөөрөгд­сөн хүмүүсээр наад­­мынхаа шилдгээр шал­гарсан сайтуудын шаг­налыг өгүүлдэг уламж­лалтай. Мөн “Web awards-2021” наад­мын бас нэг онцлог бол нийг­мийн хөгжлийг дэмжиж, зур­­гаан байгууллагыг нэр­лэдэг. Нийг­мийн хөгжлийг дэм­жигч нийгмийн зүтгэлтэн, Нийг­мийн хөгжлийг дэмжигч нийг­мийн идэвхтэн, Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг цахим үйлчилгээ, Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг хөрөнгө оруулач, Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр, Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн бай­­гуулалтыг онцолж, олон ни­й­тийн талархлыг хүлээсэн бай­гуул­лагуудыг нийтийн эрх ашгийн төлөө хийсэн бүтээн бай­гуулалтуудыг суртал­члан таниулдаг.

- Наадмын шилдгүүдийг шал­гаруулах эрхэм хүндтэй үүрэг хүлээж байгаа баг хамт олны талаар дурдвал?

- Web awards наадмын шалгаруулалт шударга явагд­­даг учраас наадмын маань нэр хүнд маш өндөр байдаг. Дээрээс нь цахим салбарынхан дунд маш их хүлээлт үүсчихсэн байдаг. Бүтэн хоёр жилийнхээ ам­­жилт, ололт, онцлох кон­тент, олон нийтэд хүргэсэн онц­лох бүтээлүүдээ ирүүлж байгаа сэтгүүлч, уран бүтээлч­дийн­хээ бүтээ­лийг шударгаар шүүж, дэнслэхийг хичээдэг. Шал­­гаруулалт цахим санал асуулгаар явахаас гадна шүүгчдийн бүрэлдэхүүнд хэв­лэл мэдээллийн салбарт ур чадвар, ёс зүйгээрээ хү­лээн зөвшөөрөгдсөн эрх­мүүд, эрдэм­тэн багш нар, олон нийтийн төлөөллөөс бүрдэнэ.

- Хоёр жилд нэг удаа болдог учраас цахим сал­барынх­ны хүсэн хүлээ­сэн баяр болох нь. Энэ удаа­гийн зохион байгуулал­тын онцлог юу байх вэ?

- Өмнө нь бид Web Awards наад­маа өргөн хүрээнд зо­хион байгуулдаг байсан. Энэ удаагийн наадам цар тахал, ковидын үед зохион байгуулагдаж байгаа учир УОК, ЭМЯ-наас гаргасан зөв­лөмжийг дагаж, үүрэг хариуц­лагаа ухамсарлах ёс­той. Бид өөрсдөө үлгэрлэх ёс­той. Тий­мээс энэ удаагийн наад­маа өдрийн цагаар, цөөхөн зочидтой, халдвар хамгаал­лын дэглэмээ барим­талж зохион байгуулж байна. - Та сайтын холбооны Ерөнхийлөгчөөр хэдэн жил ажиллаж байна. Сүүлийн үед хийсэн ажлуудаасаа товчхон танилцуулбал? - Миний хувьд Сайтын холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг аваад гурав дахь жилдээ ажиллаж байна. Хэдийгээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд ковид, цар тахалтай байсан ч бид бас чамлахааргүй олон ажил амжуулж, мэргэж­лийн сургалтууд зохион бай­гуул­лаа. Сайтын холбоо бай­­гуулаг­даад 13 жил болж байна. Энэ хугацаанд мэр­гэж­лийн сэтгүүлчдийн эрх­лэн гаргадаг 80 гаруй сай­тыг гишүүнчлэлдээ нэгт­гэсэн байна. Бид сайтын хол­бооныхоо 10 жилийн ой, хоёр удаагийн Web awards наад­маа амжилттай зохион бай­гуулж байна. Сайтын хол­боо­ныхоо гишүүнчлэлд мэр­гэжлийн сэтгүүл зүйн шаард­лага тавьж ажилласан. Мөн га­даадын улс орнуудтай хамтын ажил­лагаагаа сайжрууллаа. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, дэлхий нийтээрээ цар тахлын өмнө хүчин мөхөс­төж байсан ч бүхий л улс орнуудыг цахим ер­төнц аварлаа. Бид хил хяз­гаараас үл хамаарч цахим орч­ноор улсынхаа болоод ху­вийнхаа бүхий л ажил амьд­­ралыг зохи­­цуулж, ца­хи­маас мэдээ мэ­дээл­лээ авч байна. Тиймээс цахим салбарт ажиллаж бай­гаа хэвлэл, мэдээллийн байгууллагынхандаа баяр­лалаа. Улс эх орны маань ажил урагштай явахад та бидний үүрэг оролцоо маш их байсан. Цаашид одоо бай­­­гаагаасаа ч илүү өндөр ха­риуц­­лагатай, мэргэжлийн ёс зүйтэй, бодит эх сурвалжтай мэ­дээлдэг сэтгүүл зүйг хамт­даа хөгжүүлье, бүтээе гэж хэлмээр байна.

П.Батзаяа
Эх сурвалж: dnn.mn

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна. 

2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.

Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ. 

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Огноо:

,

Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн эдгээр албан тушаалтанд хариуцлага тооцохыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Хэнд, ямар хариуцлага тооцсон талаар  ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлэхийг ЗГХЭГ-ын удирдлагуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо. 

Мөн Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн ажлаас нь чөлөөлөв.

Түр томилгоотой байгаа Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болон төрийн албан хаагчийн албан тушаалд өнөөдрөөс нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Засгийн газрын шийдвэр дунд, доод шатанд гацаж, замхарч байгааг Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүн харуулж байгаад Засгийн газрын гишүүд хяналт тавьж, хариуцлагатай ажиллахыг анхааруулав. 

Хариуцлага тооцохдоо хэлмэгдүүлэхгүй, хууль зөрчсөн нэгнийг хамгаалахгүй зарчим баримтлах ёстойг Ерөнхий сайд хэллээ. 

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

Огноо:

,

E-zasag.mn-ээр гараашны татвар тэглэх санаалчилга гарч, 20 хоногт 101.097 иргэн дэмжжээ. Олон нийтийн өргөдлийг Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд хүлээлгэн /2026.11.03/ өглөө. 

Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө, тансаг хэрэглээ биш. Автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, гэр бүлийн хэрэгцээний авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөх иргэдийн саналыг уламжилж байгаагаа санаачлагчид хэллээ.

Гараашны татвар тэглэх санаачилга E-Zasag платформоор 100 мянган санал авсан анхны олон нийтийн өргөдөл боллоо. 100 мянган иргэн нэг асуудалд санал нэгдсэн нь олон зуун мянган иргэн, айл өрхийн асуудал байгааг илтгэж байна. Өрхийн хэрэгцээний дулаан гарааш, зогсоолыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд холбогдох хуулийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо. 

“2027 он хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэдээ 1.3 их наяд төгрөгийн татварын дарамтаас чөлөөлж, ажлын байр нэмэгдүүлсэн жил байх болно” гэж Ерөнхий сайд хэлээд саналаа  илэрхийлж, шийдвэр гаргахад идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлэв. 

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/11/05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр ...

Үйл явдал2026/11/05

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтг...

Хэн юу хэлэв...2026/11/05

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Үйл явдал2026/11/05

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Хэн юу хэлэв...2026/11/05

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага ...

Үйл явдал2026/11/04

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр...

Хэн юу хэлэв...2026/11/04

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох х...

Үйл явдал2026/11/04

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршил...

Үйл явдал2026/11/04

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгд...

Үйл явдал2026/11/04

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээ...

Дэлхий нийтээр..2026/11/02

АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа

Үйл явдал2026/11/02

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооц...

Үйл явдал2026/11/02

Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын а...

Үйл явдал2026/11/02

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэл...

Үйл явдал2026/11/02

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Үйл явдал2026/10/30

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Үйл явдал2026/10/30

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийс...

Үйл явдал2026/10/30

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн туха...

Үйл явдал2026/10/30

Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын ...

Үйл явдал2026/10/30

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосист...

Хэн юу хэлэв...2026/10/30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи ...

Үйл явдал2026/10/29

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургу...

Үйл явдал2026/10/29

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Үйл явдал2026/10/29

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Үйл явдал2026/10/29

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүл...

Үйл явдал2026/10/29

Хөх хот, Улаанбаатар хотын ААН байгууллагууд 20 орчим тэрбум төгрөги...

Үйл явдал2026/10/29

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянз...

Үйл явдал2026/10/29

Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт боллоо

Үйл явдал2026/10/29

Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахы...

Дэлхий нийтээр..2026/10/28

АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээ...

Санал болгох