Тод мэдээ
УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.11.23/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
|
|
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН /2021.11.23/ |
|
|
|
10.00 |
Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхимд |
|
|
11.00 |
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
“Үндсэн хууль” танхимд |
|
|
14.00 |
Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхимд |
|
|
15.00 |
“Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Үндсэн хууль” танхимд |
|
|
16.00 |
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
334 тоот өрөөнд |
|
Тод мэдээ
“60 сая төгрөг хожсон” гэх зурваст итгэж хувийн мэдээлээ өгч, 8 сая төгрөг залилуулжээ
Сугалаанд их хэмжээний мөнгө хожсон, азтан болсон мэтээр иргэдийг төөрөгдүүлж, тэдний хувийн мэдээлэл, ОТР код зэргийг авч, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байна.
Тухайлбал, энэ оны 11-р сарын 04-ний өдөр иргэн "...."-ын фэйсбүүк цахим хаягаар үл таних этгээд холбогдож, “60 сая төгрөг хожсон байна” гэж итгүүлэн OTP кодыг нь авч, 11 удаагийн гүйлгээгээр 8,314,500 төгрөг залилсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Иймд иргэд Та бүхэн өөрийн цахим хаяг, банкны нууц мэдээллээ бусдад дамжуулахгүй байх, хувийн мэдээллээ хуваалцахгүй байх, цахим сугалаанд оролцохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг дурдав.

Тод мэдээ
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих түншлэлийн гэрээг өнгөрөгч сард байгуулсан. Төслийн гүйцэтгэгчээр Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ХХК шалгарсан юм.
Өдөрт 1500 тонн хог шатаах хүчин чадалтай үйлдвэрийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд 10 га газарт барих хөрөнгө оруулалтын хэмжээ 206.5 сая ам.доллар байх бөгөөд бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэж, 28 жилийн дараа төрд шилжүүлнэ. Тус үйлдвэр нь жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүч түгээнэ.
Нийслэлийн хэмжээнд гурван төвлөрсөн хогийн цэгт нийлүүлж буй нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Тиймээс хогийг булж устгахгүйгээр шатаах аргаар эрчим хүч гаргаж авах дэвшилтэт технологи бүхий “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг барих юм.
Сүүлийн жилүүдэд “Urban mining” гэдэг ойлголт дэлхийн хотуудад дэлгэрч байна. Энэ нь өмнөх жилүүдэд булсан хогийг буцаан ухаж, шатаан эрчим хүч үйлдвэрлээд байгаль экологио 100 хувь сэргээх ойлголт юм. Тус төсөл нь Монгол Улсад экологийн чухал ач холбогдолтой. Шатаах үйлдвэрт зөвхөн Улаанбаатар хотын хог хаягдлыг шатаагаад зогсохгүй, Төв аймгийн Зуунмод хот, Алтанбулаг, Сэргэлэн сумдын хогийг үнэ төлбөргүй шатаана. Мөн Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэгүүдэд ойрын 10 жилд дарагдсан хогийг ухаж авч, шатаан байгаль экологио бүрэн цэвэрлэнэ.

-
Тод мэдээ2022/08/05
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэ...
-
Тод мэдээ2021/05/25
Хулгайлагдсан 123.5 тэрбум төгрөгийн хохирлыг буцаан төлүүлэв
-
Тод мэдээ2019/09/02
Энэ хичээлийн жилд нийслэлд 454 цэцэрлэгт 124 372 хүүхэд сургуулийн өмнөх боловс...
-
Өнөөдөр2023/07/28
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
