Тод мэдээ
Нисэх онгоцны шинэ буудлаас шуурхай автобус иргэдэд үйлчилж байна

Дэлхийн олон хотод нэвтэрсэн буухиа буюу шуурхай автобусны үйлчилгээг "Улаанбаатар Эйрпорт Шаттл" ХХК Монголд нэвтрүүлээд байна. Хөшигийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор тус үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд өчигдөр Сүхбаатарын талбайд болсон “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр энэхүү үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав.
Шинэ нисэх онгоцны буудлыг зорьж буй болон нисэх буудлаас хот орох зорчигчдод тусгай чиглэлийн, шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобусаар үйлчилгээ үзүүлэх юм. Ингэхдээ “Шангри-Ла”, “Блю Скай”, “Ибис Стайлс Улаанбаатар” /ibis Styles Ulaanbaatar Hotel/, “Баянгол”, “Чингис”, “Рамада”, “Туушин”, “Кемпински” зэрэг томоохон 10 зочид буудал руу зорчигч үйлчлүүлэгчдийг тав тухтай, аюулгүй зорчих нөхцөл бололцоог ханган ажиллаж буй юм.
Түүнчлэн үйлчилгээний соёл, техникийн бэлэн байдал, аюулгүй найдвартай ажиллагаа, зам тээврийн хөдөлгөөний соёлыг хэвшүүлж, олон улсын стандартын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаагаа өдөрлөгийн үеэр онцоллоо.
"Улаанбаатар Эйрпорт Шаттл" ХХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэлийн өмчит "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК болон "Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл" ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх /тусгай чиглэлийн, шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобус үйлчилгээ төсөл”-ийн хэрэгжүүлэгч юм.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ