Дэлхий нийтээр..
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болон шагналт байр эзэлсэн сурагчдад шагнал гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг:
- А.Нямдаваа Математик-Алт , Мэдээлэл зүй-Мөнгө /Сант сургууль/
- М.Өнөболд Математик-Алт /СБД-ийн 1 дүгээр сургууль/
- Ц.Сайханбилэг Математик- Мөнгө /Сант сургууль/
- О.Мишээл Математик-Мөнгө /Шинэ Монгол сургууль/
- Э.Тэргэл Биологи-Мөнгө /Орчлон сургууль/
- О.Тэмүжин Хими-Мөнгө /Орчлон сургууль/
- Б.Гэрэл Хими- Мөнгө /Хөгжил цогцолбор сургууль/
- Б.Батсамбуу Математик-Хүрэл /Олонлог төв сургууль/
- Д.Энэрэлт Математик-Хүрэл /Сант сургууль/
- Б.Пүрэвбадрал Биологи-Хүрэл /СБД-ийн 1 дүгээр сургууль/
- Б.Бодьхүү Биологи-Хүрэл /Шинэ үе сургууль/
- А.Ирмүүн Хими-Хүрэл /Хобби сургууль/
- Б.Билгүүн Физик-Хүрэл /Сант сургууль/
- О.Анирчулуу Физик-Хүрэл /Сант сургууль/
- Д.Бумчин Хими-Шагналт байр /Сант сургууль/
- Б.Тэмүүлэн Физик-Шагналт байр /Сант сургууль/
- Э.Барсболд Физик-Шагналт байр /Сант сургууль/ нар хүртлээ.


Олон улсын олимпиадын алтан медальтан 10 сая төгрөг, мөнгөн медальтан 5 сая төгрөг, хүрэл медальтан 3 сая төгрөг, шагналт байр эзэлсэн сурагч нэг сая төгрөгийн шагнал, Батламж гардаж авлаа.
Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нар болон эцэг, эхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөв. Цаашид сум, хороо бүрээс Олон улсын олимпиадад оролцох сурагчдыг бэлтгэх, амжилт гаргах тэгш боломж бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллахыг хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлэх, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжих, Олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулах, амжилт гаргасан сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит нэг удаагийн тэтгэлэг олгох зарлиг гаргасан.
Мөн дэлхийн тэргүүлэх 100 их, дээд сургуулиас урилга хүлээн авсан тохиолдолд нэрэмжит тэтгэлгээр суралцах боломжийг бүрдүүлсэн юм.



Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2026/03/17
Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
-
Дэлхий нийтээр..2025/01/22
Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал ...
-
Үйл явдал2025/10/10
УИХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэнэ
-
Үйл явдал2023/03/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
