Тод мэдээ
Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаан боллоо

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, 2021 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Цар тахлаас сэргийлж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хүрээнд өнгөрсөн жилүүдэд татварын хөнгөлөлт, тусламж дэмжлэг үзүүлэх, хөл хорионы дэглэм тогтоосон зэрэг зохицуулалт хийснээр 2020, 2021 оны төсвийн зарим орлого тасарсан талаар Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн хуралдаанд танилцууллаа. Иймд, нийслэлийн 2021 оны батлагдсан төсөвт тодотгол хийхдээ урсгал зардлыг танаж, зарим ажлын зардлыг нэн тулгамдаж буй ажилд шилжүүлэх зэргээр батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийхээр тусгажээ.
Төлөөлөгчид хуралдааны үеэр зураг төсөвтэй, нэн шаардлагатай ажлыг тодотголд тусгах нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлсэн. Тухайлбал боловсрол, нийгмийн салбарт чиглэсэн ажлуудыг санхүүжүүлэх талаар цөөнгүй санал гаргасан юм. Мөн 2022 онд ч төсвийн орлого тасрах эрсдэлтэй гээд төсөлд зайлшгүй шаардлагатай, нэн тэргүүний ажлуудыг төлөвлөх шаардлагатай гэв. Ийнхүү Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаанаас гарсан саналуудыг хуралдааны санал, дүгнэлтэд тусгаж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус III хуралдааны II хэлэлцүүлэгт танилцуулахаар тогтлоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ