Тод мэдээ
Имарт маргааш тактикийн дадлага сургуулийг зохион явуулна

Имарт хайпермаркет хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах, ажилчиддаа гэнэтийн ослын үед хэрэгжүүлэх арга зүйн мэдлэг олгож, зөв дадал зуршил хэвшүүлэх, хамтарсан дадлага, сургалтыг байнга зохион явуулж байх үүднээс НОБГ-тай үргэлж хамтран ажиллаж, хамтарсан иж бүрэн тактикийн сургуулийг Имарт Хан-Уул, Чингис салбаруудад ээлж дараалалтайгаар зохион байгуулж байсан билээ.
Харин энэ удаад ХУД-ийн 15-р хороонд байрлах Имартийн дистрибьюшн центрийн ажилчдын хамарсан, НОБГ-ын баг бүрэлдэхүүнтэй хамтран гамшиг, гал түймрийн аюулын үед аврах ажиллагаа явуулах, бэлэн байдлын дадлага сургууль олгох сургуулилтыг 2021 оны 09-р сарын 22-ны өдөр зохион байгуулна.
"Гал түймрийн сургууль"-ийн үеэр ард иргэд та бүхнийг гайхаж, сандрахгүй байж бидний ажлыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2020/09/10
УКРАИН: Төрд итгэх олон нийтийн итгэл алдарч байна...
-
Тод мэдээ2025/01/16
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
-
Тод мэдээ2024/01/16
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар
-
Тод мэдээ2024/09/05
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асууд...