Бидэнтэй нэгдэх

Тод индэр

Д.Баянцэцэг: Миссүүдийн маань амжилт бидний ажлын үр дүн болдог

Огноо:

,

Сэтгүүлч:

“...Шагнал гэдэг хийсний учир, хийхийн учир хоёрын уулзвар дээр өгдөг зүйл юм”  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн агсан нэгэнтээ хэлсэн нь бий.


Өнөөдөр Монгол улсад Соёл урлагийн байгууллагын ажилтны  баярын өдрийг  тэмдэглэх өнгөрүүлж байна. Тодруулбал, жил бүрийн 9-р сарын хоёрдугаар долоо хоногт энэхүү өдрийг тэмдэглэх болсоор 28 жил болжээ. Харин эл өдрийн тухайд хийж бүтээсэн ажил үйлсээрээ  тэргүүлэгч олон залуу энгэрээ мялаасны нэг нь “Мисс Монголиа” холбооны гүйцэтгэх захирал Д.Баянцэцэг байлаа. Бид энэ баярт мөчид түүнтэй ярилцсанаа хүргэж байна. Өөрийнх нь хэлснээр “Монгол эх орноо Олон улсад сурталчлан таниулж, Монгол өв соёлоо мэддэг, гоо зүй, ёс зүйтэй, хүнлэг иргэнийг бэлтгэх энэ их үйлст хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа бидний хамт олонд өгч буй маш том урам гэж бодож энэхүү шагналаа хүндэтгэлтэйгээр салбарын сайдаасаа гардан авсан” тухайгаа ийнхүү ярьж байна.

-Баяр хүргэе. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Шагнал юу дагуулж ирдэг юм бол оо?

-Маш их баярлалаа. Сэтгэл санаа тайван, аз жаргалтай үед ээ бусадтай ярилцаж дотроо уудлах чинь нэг талаасаа Окситоцин /Хайрлах,уучлах, өрөвдөж нигүүлсэх, туслах, бусдаас сайхан сэтгэл мэдрэх үед уг даавар илүү ялгарна мөн тэврэх үед.../ ялгаруулж байгаа юм шүү. /инээв.../

...Шагнал юу дагуулж ирдэг вэ гэж үү...?
Хариуцлага, хүндлэл, урам зориг, хичээл зүтгэл зэргийг урьд урьдынхаас илүү мэдрүүлдэг юм байна.  “Мисс Монголиа”  холбоо энэ жил 17 дахь  жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.  Өөрөөр хэлбэл бүхэл бүтэн нэгэн үеийг өсгөн хүмүүжүүлж, бойжуулаад байна гэсэн үг. Тэртээ 2004 оноос  манай тэмцээнд оролцож байсан жоохон охид өнөөдөр салбар бүртээ нийгэмд үлгэр дуурайлал болсон манлайлагч, төрийн хариуцлагатай албан хаагч, урлаг соёлын нэртэй, мөртэй зүтгэлтнүүд, ухаалаг, хариуцлагатай сайхан ээж нар болжээ... Өнгөрсөн хугацаанд тэднийхээ зүрх сэтгэлийг мэдэрч нэг хэсэг нь байж, нэг баг болж чадсан нь “Мисс Монголиа” холбоо, бидний үнэт зүйл билээ.

Мөн 17-н жил Монгол эх орноо Олон улсад сурталчлан таниулж, Монгол өв соёлоо мэддэг, гоо зүй, ёс зүйтэй, хүнлэг иргэнийг бэлтгэх энэ их үйлст хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа бидний хамт олонд өгч буй маш том урам гэж бодож энэхүү шагналаа хүндэтгэлтэйгээр салбарын сайдаасаа гардан авлаа.

Соёлын салбар  биеэ даасан шинэ яамтай боллоо, Шинэ сайд, шинэ баг хамт олон одоо бидний бор зүрхээрээ зүтгэж ирсэн энэ ажил үйлсийг маань ойлгож дэмжиж, Дэлхийд Монгол соёлоо сурталчлан хамтарч ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа энэ дашрамд дурдмаар байна.

Энэ өнцгөөс харахаар энэхүү шагнал нь маш том урам зориг, итгэл үнэмшил, бүтээх эрмэлзэл дагуулсан  зүйл боллоо.



- Баянаа захирал, Мисс Монголиа гэдэг нэр нэг юм шиг сонстох болсоор 10 гаруй жил өнгөрчихжээ. Тухайн үед яагаад миссийн тэмцээн зохион байгуулъя гэж бодсон юм бэ?

- Албан уулзалтанд ихэвчлэн хүмүүс Мисс Монголиа, Баянаа захирал гэж дууддаг ч би үнэндээ захирал гэж цоллуулах, ер нь л нэр хүнд албан тушаалд тийм ч их ач холбогдол өгдөггүй хүн. Пи Ар муутай гэх үү /инээв.../

Би чинь хөлд эвтэйхэн гутлаа өмсөөд охидынхоо дунд ороод л гүйчихдэг, зовлон жаргалыг нь дотор нь орсон юм шиг л мэдэрнэ дээ. /инээв../ Сайн удирдагч байхын тулд эхлээд сайн менежер байх хэрэгтэй. Хамгийн сайхан охид бүсгүйчүүдийг тайзнаа олж нээж гаргахын тулд хамгийн халгамаар, шантармаар хэцүү ажлыг  бид хийдэг. Тиймдээ ч миссүүдийн маань амжилт бидний ажлын үр дүн болдог гэж боддог.

Мисс Монголиа тэмцээн анх зохион байгуулагдах болсон тухайд гэвэл миний төрсөн эгч “Мисс Монголиа холбоо” ТББ-ын тэргүүн Д.Сумъяа  2004 онд энэхүү холбоог үүсгэн байгуулж, анхны тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Тухайн үед тэргүүн маань Дэлхийн соёлын нийгэмлэгийн гишүүн, тэр утгаараа дэлхийд Монгол соёлоо сурталчлан таниулах зорилгоор энэхүү тэмцээнийг эхлүүлсэн  түүхтэй. Гэтэл эхний жилүүдэд Шилмэл загвар агентлаг нилээн хүчтэй оролцоотой байлаа. Тухайн үедээ л монополь агентлагийн тэмцээн мэт болж нэг хүний удирдлаганд ороод шуудхан хэлэхэд дизайнеруудын холбооны араас орж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Нөгөө л Мянганбаярын тэмцээн үү гэж мэр сэр хүртэл яригддаг байв. Тэр үед залуу хүний хор шар мөн дээр нь эгчийнхээ үүсгэн байгуулсан энэ ажлын нэрийг хугалахгүй юм шүү гэсэн бодлоор манай ууган мисс Ч.Содтуяатайгаа хамтраад холбоогоо ч, тэмцээнээ ч салгаж аваад өөрийн гэсэн зорилготой, үнэ цэнэтэй, тусдаа зүйл гэдгийг тухайн үеийн хамтрагчиддаа ойлгуулж нэг талаасаа их зориг, эрсдэл гаргасан алхам хийж байлаа.  Тэр үеэс л ажилдаа жинхэнэ утгаараа дурлаж, шатаж эхэлсэн дээ...17-н жил тасралтгүй тэмцээнээ зохион байгуулж Монголынхоо нэр хүнд, түүх соёлыг миссүүдээрээ дамжуулж дэлхийн гоо сайхны олимпод сурталчилж явна аа.


 
- Жилээс жилд тэмцээний цар хүрээ өргөжиж байгаа. Анхны тэмцээний тухай сайхан дурсамжаасаа сонирхуулаач?

-Мэдээж хэрэг тэмцээн маань  цар хүрээгээ тэлсээр байна. Анх загварын агентлагийн охид ордог байсан, төд удалгүй үндэсний ялагч тодруулдаг болж Монгол орон даяар бүртгэлээ хийж өнцөг бүрээс оролцох боломжтой болсон. Мисс Монголиа холбоо 15-н жилийнхээ ойгоор тэмцээнээ Олон улсын статустай болгон өргөжүүлсэнээр Монгол, Халимаг, Буриад, Тува, Өвөр Монгол ...гээд Монгол Үндэстний Гоо Бүсгүй шалгаруулах тэмцээн болтлоо өргөжөөд байна.  Цаашид ч бидэнд төлөвлөсөн ажил төсөл хөтөлбөрүүд, хүсэл тэмүүлэл их бий...



Оролцогчдын хувьд мисс: Ч.Содтуяа /2004 он/, Б.Гантогоо /2005 он/, Д.Болортуяа /2006 он/, Б.Гэрэлчулуун /2007 он/, О.Хулангоо /2008 он/, Х.Бадамгэрэл /2009 он/, Х.Бадамцэцэг /2010 он/, И.Төгсөө /2011 он/,  Д.Долгион /2012 он/, Н.Ану /2013 он/, Ю.Балжидмаа /2014 он/, Ц.Аззаяа /2015 он/, А.Сайхантамир /2017 он/, Б.Мөнхчимэг /2018 он/, Д.Виктория /2019 он/, Ж.Гүнжидмаа /2019 он/  нарын гайхалтай охид, бүсгүйчүүдээс маань 17 жилийн туршид Дэлхийн гоо сайхны олимпоос шагнал хүртсэн миссүүд, Азийн мисс, Азийн хатан хаан мисс, Дэлхийн оюутан миссийн тэргүүн титэм болон Дэлхийн топ тэмцээнүүдээс дэд байр, гутгаар байр, тусгай шагнал гээд нэрлээд байвал энэ жагсаалт мөд дуусахгүй ээ... Тийм болохоор бид дэлхийд данстай, эх орныхоо нэрийг сурталчилж яваа соёлын томоохон салбар гэж боддог.

- Тэмцээний үеэр өөртэй тань хэд хэдэн удаа уулзсан нь бий. Тэр тоолондоо л таны дотор 16-20 настнууд “амьдардаг” байх гэж өөрийн эрхгүй бодогддог юм. Ер нь мисс гэж хэн юм бэ?

- Хүмүүс мисс гэхээр гоё охин, гоё бүсгүйн тухай боддог. Гэхдээ энэ гоё гэдэг үгний ард их олон юм багтах гээд байна л даа. Миссийн тэмцээний  зургаан номинацитайгаа холбож тайлбарлахад, яагаад мисс оюунлаг гэж номинаци байгаа юм бэ. Сайхан хүүхэн хоосон толгойтой гэж хэлэгдэх цаг хоцорсон. Тиймээс ч үүх түүх, нийгэм, орчин цаг, гадаад хэл гээд мэдээллийн энэ эрин зуунд бүх талын мэдлэгтэй байж  мисс оюунлаг шалгуурыг давдаг байх жишээний. Мисс спорт гэхэд аливаа спортын цаана ямар их олон цагийн бэлтгэл, тухайн хүний тэвчээр хатуужил, зөв амьдралын хэмнэл гээд багтсан байдаг билээ.

исс авьяасын тухай ярихад хүн бүрт авьяас бий. Гэхдээ тэрийгээ олж харсан үгүй нь хамгийн чухал. Тэгэхээр энэ номинацийг давж авьяасаа нээсэн охид олон бий. Мисс фото бол өөрийгөө болон орчноо, тухайн үзүүлэх гэж байгаа үйл явдал, характераа, магадгүй сурталчилж байгаа бүтээгдэхүүнээ нэгтгэж мэдэрч чадсан хүн хамгийн зөвөөр зурган дээр гардаг. Энэ болгоныг тооцно гэдэг ухаан юм. Мисс модель нь өмсөж байгаа хувцсаа болон тухайн дизайнерын  юу бодож сэтгэж урласныг харуулж, олонд анхны мэдрэмжийг  өөрөөрөө  дамжуулан бусдад хүргэдэг. Мисс бикини бол тодорхой шүү дээ. Эцэст нь энэ бүгдийг хослуулж чадаж гэмээнэ мисс болно. Зургаан номинаци буюу зургаан мэдрэмж мэдрэхүйгээ зэрэг хөгжүүлж,  зэрэг ажиллуулж, ухаантай зөв тооцоо хийж чадсан хүн ялагч болдог. Зөв тооцоолж чадсан хүн баргийн юманд бүдэрдэггүй. Тэрний дараа ч мисс гэдэг нэрээ хадгалж, эх орондоо төдийгүй дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгддөг юм. Ер нь тэгээд эмэгтэй хүн болгон дотоод сэтгэлдээ мисс шиг байх ёстой гэж боддог.



- Энэ олон жил үнэнчээр /тууштайгаар/ Мисс Монголиа тэмцээнийг зохион байгуулж ирлээ. Амар ажил гэж байдаггүй. Шантрах үе таарч байв уу? Маргаашийг хэрхэн харж энэ бүхнийг хийдэг байсан юм бэ. Юу үлдээхийг хүсч байгаа вэ?  

-Нэг бодлын сайн үйлс шүү тэр жаахан охидод итгэл үнэмшил өгч, чи бол Монголын Мисс эх орныхоо нүүр царай, чиний алхаа гишгээ бүрийг чинь дүү нар чинь харж яваа, нэр цэвэр ариун байх ёстой. Энэ бол чамд оногдсон үүрэг учир одоо ганц чиний асуудал биш. Мисс Монгол гэдэг нэр чинийх болсон гэдгийг тархи, зүрхэнд нь суутал ойлгуулна шүү дээ. Манайхаас төрөн гарсан миссүүд нийгмийн сайн сайхны төлөө хийж бүтээсэн олон ажлынхаа үр шимээр олондоо хүндлүүлж яваа нэр хүндтэй бүсгүйчүүд зөндөө бий... Тэд маань маш өндөр шалгуур давж тэмцээндээ түрүүлсэн болохоор хэр баргийн юманд нугарч хугарахгүй ямар ч асуудлыг давж гарах тэвчээр, ухаан, хатуужилтай болж төлөвшдөг. Бүх талаараа сайн байж л өгөгдсөн үндсэн зургаан шалгуурыг даван туулж, ялсан цорын ганц охин Монголын Мисс гэдэг нэр хүндийг хүртэж эх орноо төлөөлөн дэлхийд өрсөлддөг.

Охид маань ингэж хичээж байхад надад шантрах няцах эрх байхгүй л дээ...

Хүнийг юу мохоодог вэ гэхээр, хамтарна гэж хэлчихээд худлаа ярих, амласан хэлсэндээ хүрэхгүй байх, тухайн салбар,  төр засаг нь огт дэмжихгүй байх гээд олон л хүчин зүйл байгаа. Гэхдээ эдгээр нь намайг болон манай хамт олныг илүү сайн хичээхэд хүргэж хурцалдаг.

Цаашид Мисс Монголиа холбоо маань дотооддоо болон Монгол үндэстний гоо бүсгүйн тэмцээнээ үргэлжлүүлэн амжилттай зохион байгуулж, эх орноо, түүх соёлоо дэлхийд сурталчлан таниулах зорилгоо хангаж ажиллана. Мөн ирээдүй болсон охид, бүсгүйчүүдээ өндөр гоо зүйтэй, ёс суртахуунтай иргэн болгож хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана. Энэ бол бидний нийгэмдээ хүлээсэн үүрэг гэж боддог.

- Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод индэр

Ж.Батбаясгалан: Найрамдлын буухиа уулзалтаар ирэх 100 жилийн харилцааныхаа суурийг бэхжүүлнэ

Огноо:

,

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг угтаж “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран “Хамтдаа 100 жил” сэдэвт найрамдлын цахим буухиаг энэ оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж байгаа юм. 

Нийт найман сарын турш ОХУ-ын нийслэл Москва хот болон Новосибирск, Барнаул, Горноалтайск, Кызыл, Эрхүү, Улаан-Үд хоттой цахим буухиа уулзалтыг зохион байгууллаа. Харин өнөөдөр энэхүү арга хэмжээ Улаанбаатар-Чита хотын хооронд буухиалсан бөгөөд үүнд Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа болон бусад албаны хүмүүс оролцов.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Монгол Улс, Оросын Холбооны Улс /ОХУ/ нь газар нутгийн болон хоёр орны ард түмний хувьд салшгүй холбоотой, мөнхийн хөршүүд. Олон мянган жилийн найрамдалт харилцаа, орчин цагийн 100 жилийн дипломат харилцааны үр дүнд өнөөдөр манай хоёр орон стратегийн түнш хөршүүд болсон. Зөвхөн улс төр, дипломат харилцаа биш соёл, шинжлэх ухаан, урлаг гээд бүхий л салбарт хөгжүүлж буй жирийн харилцааг мөн онцлох хэрэгтэй. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд хоёр орон маш олон салбар чиглэлд хамтын харилцааг хөгжүүлсээр ирлээ. Тиймээс бид хоёр улсын хил дагуух бүс нутгууд, хамтын ажиллагаат хотуудтайгаа цахим уулзалт хийж, төлөвлөсөн ажлуудаа дуусгах, ирэх 100 жилийн харилцааныхаа суурийг бэхжүүлэхэд энэхүү буухиа уулзалтын үр дүн оршиж байна” гэлээ. 

Мөн Монгол Улсын баатар, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа “Улс орнууд хоорондоо дипломат хэлээр харилцах нь нэг хэрэг. Мөн “ардын дипломат” гэсэн сайхан харилцаа байдаг. Хоёр орны ард түмнүүдийн санаа бодол, ахуй соёлоор дамжуулан дипломат харилцаагаа хөгжүүлэх нь ихээхэн үр дүнтэй гэж бодож байна. Монгол ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн хугацааны 74 жилд нь Монгол Оросын найрамдлын нийгэмлэг үйл ажиллагаагаа явуулж, “ардын дипломат”-ууд маань өндөр их үүрэг гүйцэтгэсэн гэж боддог” хэмээв. Найрамдлын  буухиа уулзалт  ирэх  аравдугаар сард  Улаанбаатар-Элиста хотын  хооронд  болсноор  өндөрлөнө.

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Имарт түгээлтийн хэлтсийн агуулахад гэнэтийн ослын сургалт амжилттай хийгдлээ

Огноо:

,

Имарт хайпермаркет агуулахын аюулгүй байдлыг хамгаалах, ажилчдаа аюулгүй ажиллагаанд сургах, гэнэтийн ослын үед яаралтай тусламжийг үр дүнтэй үзүүлэх үүргийн хүрээнд НОБГ-тай хамтарсан иж бүрэн тактикийн сургуулийг ээлж дараалалтайгаар зохион байгуулж байгаа билээ. Өмнө нь Имарт Хан-Уул, Чингис салбаруудад зохион байгуулж байсан бол энэ удаад Имарт түгээлтийн хэлтсийн агуулахад  гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулж, аюулгүй ажиллагаанд бэлтгэгдсэн байгууллага болохоо баталгаажууллаа.

Тус сургуулилтын үеэр агуулахад гарсан гал түймрийг унтраах арга зүй, онцлогийг судлах, аюулгүйн нөхцөл байдлыг хангах, анхан шатны яаралтай тусламжийг үзүүлэх, албан хаагчдын сэтгэлзүй, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй ажиллагааг сайжруулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй хайгуул хийх, гэнэтийн ослын үед аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, гал түймэр унтраах, аврах ангиудын харилцан ажиллагааг бэхжүүлэх, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах хүрээнд дадлага сургуулилтыг хийсэн юм.

Имарт хайпермаркетын гэрээт, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч ахлах дэслэгч Ѳ.Ууганжаргал, Нийслэлийг онцгой байдлын газар, Нийслэлийн аврах анги 105, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Хан-уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар анги, тус дүүргийн Улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагын алба хаагчид болон “Скай хайпермаркет” ХХК-ний Имарт түгээлтийн хэлтсийн агуулахын ажилчид, удирдлагууд гал түймэр унтраах тактикийн хамтарсан дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа.

Тун удахгүй Имарт Хороолол салбарт үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.
















 

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

ЕБС-ийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг тодорхойлох “оношлох үнэлгээ” эхэллээ

Огноо:

,

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хичээл сургалтынхаа нийт агуулгын 70 орчим хувийг зайнаас эзэмшсэн учир сурагчид тодорхой хэмжээний хоцрогдолд орсон. Хоцрогдлыг үнэлэхдээ эхний ээлжинд багш нараас судалгаа авсан юм. Тэд сурагчид нийтлэг байдлаар ямар хичээлийн ямар агуулга дээр хоцрогдсон болохыг тодорхойлсон. Тэгвэл дараагийн шатны хоцрогдлын оношилгоог сурагчдаас авч байна.
 
Оношлох үнэлгээнд ЕБС-ийн 2-12 дугаар ангийн суралцагчдаас түүврийн аргаар сонгогдсон 64000 орчим сурагч хамрагдана. Судалгааг улсын хэмжээнд 646 сургууль дээр зохион байгуулах ба давхардсан тоогоор 29716 хянагч багш, 646 зохион байгуулагч, аймаг, нийслэл, дүүргийн БСГ-ын 60 арга зүйч оролцон ажиллаж байна.
 
Судалгааны үр дүнд үндэслэн агуулгын хоцрогдлыг нөхөх, цахим хичээлийн үр дүнг тодорхойлох, багшлахуй ба суралцахуйд дэмжлэг үзүүлэх бодлого, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх юм. Хоцрогдол оношлох үйл явцтай БШУ-ны сайд болон албаны бусад хүмүүс Булган аймагт ажиллах үеэрээ танилцсан юм.
 
 
Эх сурвалж:
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ8 цаг 25 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгчтэй уулзав

Тод мэдээ8 цаг 31 минут

Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байршлыг тогтоож байна

Тод мэдээ8 цаг 35 минут

Торгох шийтгэл хүлээсэн жолоочдын 22.6 хувь нь өршөөлд хамрагджээ

Тод мэдээ8 цаг 37 минут

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын статистик мэдээлэлтэй холбоот...

Чөлөөт бүс8 цаг 40 минут

Олон улсын хөлбөмбөгийн холбоо 201 сая гаруй ам.долларын нөхөн төлбө...

Тод индэр10 цаг 6 минут

Ж.Батбаясгалан: Найрамдлын буухиа уулзалтаар ирэх 100 жилийн харилца...

Тод мэдээ10 цаг 9 минут

Швед дэх Дэлхийн соёлын Үндэсний музейтэй хамтран ажиллана

Өнөөдөр10 цаг 13 минут

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Өнөөдөр10 цаг 19 минут

Өнөөдөр нийслэлд ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр10 цаг 23 минут

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Чөлөөт бүс2021/09/23

Ю.Цэдэнбалын нэрэмжит цахим музейн нээлтийн ажиллагаа боллоо

Тод индэр2021/09/23

Имарт түгээлтийн хэлтсийн агуулахад гэнэтийн ослын сургалт амжилттай...

Санал болгох