Дэлхий нийтээр..
“Дээлтэй Монгол наадам” цахимаар болж, шилдгүүд тодорлоо
“Дээлтэй Монгол наадам” нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, дэлхий дахинд монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах, үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх зорилготой. Уг наадмыг анх 2006 онд Улаанбаатар хотноо Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” ХХК-тай хамтран хийж байсан бөгөөд эдүгээ 15 дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ыг “Dance Chance” энтертайнменттай хамтран цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар “Дээлтэй монгол чалленж”, “Dance chance” бүжгийн уралдааныг нэг сарын хугацаанд зохион байгуулсан юм. “Дээлтэй Монгол чалленж” уралдаан цахим орчинд 1.2 сая хүнд хүрч, 624 мянган хүн үзсэн. Харин бүжгийн уралдаанд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 20 аймаг болон Герман, Солонгос, Япон, АНУ, Швед зэрэг зургаан улсаас нийт 5000 гаруй оролцогч оролцож, 200 гаруй бичлэг ирүүлсэн нь үндэсний хэмжээний томоохон уралдаан болсон юм.
Цахим бүжгийн уралдааны хамгийн бага нь таван настай оролцогч байсан бол ахмад нь 73 настай өндөр настан байв. Үүнээс тус уралдаан бүх насны хүмүүсийг хамруулж чадсаныг харж болно. Уралдааны шилдгүүдийг шалгаруулж, шагналыг нь өнөөдөр гардууллаа.
- Тэргүүн байрт: Өвөрхангай аймгийн Хүүхдийн ордны дэргэдэх “Ирмүүн” хамтлаг,
- Дэд байрт: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Говийн уянга борхойн дэг хүүхдийн бүжгийн чуулгын сурагчид,
- Гуравдугаар байрт: Улаанбаатар хотын Багануур дүүргийн эгч дүүсийн "Хөгжмийн 7 эгшиг" хамтлаг
- Тусгай байрт: “Хан Монгол” морин циркийн Солонгос улсын Жэжү хотоос оролцсон уран бүтээлчид, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас оролцсон М.Маргад нар тус тус шалгарсан юм гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.



Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2026/03/05
НИТХ-ын хүний хөгжлийн хороо жендэрийн үндэсний хороотой хамтран эрчүүдийн асууд...
-
Дэлхий нийтээр..2023/10/18
Монголын боксын өсвөр, залуучуудын баг тамирчид Астанаг зорив
-
Дэлхий нийтээр..2021/07/01
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хуулийн тө...
-
Дэлхий нийтээр..2020/08/07
Алтны үнэ удахгүй 2300 ам.долларт хүрч болзошгүй...
