Тод мэдээ
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавд зориулсан хүндэтгэлийн самбар байрлуулна

Ардын уран зохиолч, Төрийн шагналт, зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжавын гэгээн дурсгалд зориулсан хүндэтгэлийн самбарыг байрлуулах тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцлээ.
Ш.Сүрэнжав агсан нь 2018 онд буюу 80 насандаа таалал төгссөн бөгөөд түүний дурсгалд зориулсан хүндэтгэлийн самбарыг нэрт яруу найрагчийн амьдарч байсан байранд байрлуулах хүсэлтийг гэр бүл, үр хүүхдүүд нь ирүүлсан аж.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 120 мянгатын 2 дугаар байранд хүндэтгэлийн самбарыг байрлуулах бөгөөд үүнтэй холбоотойгоор гарах зардлыг Ш.Сүрэнжав агсны гэр бүлийнхэн хариуцах юм. Уг төслийг тэргүүлэгчдийн олонх нь дэмжив.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ