Тод мэдээ
Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шермантай 2 талын уулзалт хийлээ

Долоодугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж буй Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерманыг Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин долоодугаар сарын 24-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.
Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гуравдагч хөрш, стратегийн түнш-АНУ-аас өндөр түвшний төлөөлөгч айлчилж байгаа нь Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцааг бататгах, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэж, дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед ч талууд хамтын ажиллагаагаа идэвхтэй байлгахад анхаарч байгаагийн илрэл юм гэв.
Хатагтай У.Шерман Монгол Улс Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулж, Улсын баяр наадмаа тэмдэглэж буй зэрэг олон үйл явдал зэрэгцсэн үеэр Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, АНУ нь Монголын ардчиллыг бататган бэхжүүлэхэд урьдын адил дэмжсээр байх болно гэдгээ нотлон, Монголын цэргүүд Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаанд хамтран алба хаасанд талархал илэрхийлэв.
Мөн хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, МСК-ын II компакт гэрээ, Ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Дэд сайд Б.Мөнхжин Монголын залуучуудыг АНУ-д суралцах, дээд боловсрол эзэмших боломжийг өргөжүүлэх тухай саналыг ТНБД-ын орлогчид тавив. Мөн талууд цар тахлын үеийн дэлхий дахины байдал, вакцинжуулалт болон бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ