Дэлхий нийтээр..
Ливан Улсын Төв банкны ерөнхийлөгчийг авлигын хэрэгт буруутгалаа
Авлигын эсрэг бүлэг нь гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа олон сая еврогоор тоологдох өмч, хөрөнгийн асуудлаар Ливан Улсын Төв банкны Ерөнхийлөгчийн талаарх гомдлыг Франц Улсад гаргасан. Эдийн засгийн гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах Шерпа гэх төрийн бус байгууллагын мэдэгдснээр тэрээр Франц Улс дахь үл хөдлөх хөрөнгийг “сэжигтэйгээр” худалдан авсан байна.
Риад Салемен Төв банкны Ерөнхийлөгчийн албан тушаалыг 1993 онд хашиж эхлэхээс өмнө олж авсан хөрөнгийн эх үүсвэрийн талаар олон баримт гаргаж өгч байсан хэмээн Ройтерс агентлагийн сурвалжлагчид мэдэгдсэн.
“Франц дахь үл хөдлөх хөрөнгөө тус албан тушаалд очихоос өмнө авсан байсан, үүнийгээ мэдүүлсэн” хэмээн тэрээр мэдэгдсэн байна. Дээрх гомдолд Салемений ах, хүү, хамтрагчид ч бас багтсан хэмээн Шерпагийн хууль бус санхүүгийн урсгалын хөтөлбөрийн тэргүүн Лаура Руссо мэдэгдсэн.
“Франц Улсад олсон хууль бус орлого, тус улс дахь түүний хөрөнгийн сэжигтэй эх үүсвэр, ялангуяа их хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтын асуудлуудыг илчлэх зорилгоор бид ажиллаж байна” хэмээн Руссо Ройтерс агентлагт мэдэгджээ.
Ливан Улсын санхүүгийн болон улс төрийн томчуудыг зүй бус удирдлага, авлига, олон улсын тусламж авах асуудалд саад тотгор учруулж буй хэмээн олон жилийн турш буруутгаж буй юм.
Саламэн дээрх асуудлыг өөрийнх нь эсрэг гүтгэлэг хэмээн мэдэгдсэн байна. Франц Улсад гаргасан 81 хуудас бүхий уг гомдолд Саламэний гэр бүл, хамтрагч нартай холбоотой олон жилийн туршид Ливан Улсаас хууль бусаар зувчуулан, европ даяар байршуулсан хэдэн зуун сая еврогийн хөрөнгө, компаниуд, хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн талаар хөндсөн байна.
Ливан Улсын залилан, гэмт үйлдлийн хохирогчдын хамтарсан нийгэмлэгийн гомдолд Францын үндэсний санхүүгийн прокуророос ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Энэхүү гомдолд Ливан Улсын төрийн томоохон 20 өндөр албан тушаалтнуудыг дурьдсан байсан ба цаашид банкны эзэд, хувь нийлүүлэгчдэд хамааралтай асуудлыг хөндөх болно гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Чөлөөт бүс2020/01/29
1900-аад оны үеийн монголчуудын тухай түүхэн гэрэл зургийг дэлгэн үзүүлэв
-
Үйл явдал2022/10/19
“Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд...
-
Үйл явдал2022/12/09
Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулж байна
-
Тод зураг2019/06/19
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
