Тод мэдээ
Х.Баттулгыг сонгуульд дэмжүүлэхээр АНУ-ын лобби компанийг Ц.Туваан хөлсөлж авчээ

50 мянган ам.долларын үнэ бүхий тус гэрээ нь 4 дүгээр сараас 12-ноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хоёр сар үргэлжилнэ. DCI компанийн гүйцэтгэх захирал Дуглас Гудиер болон Ардчилсан намын дэд дарга Ц.Туваан нар гэрээнд гарын үсэг зурсан гэж тус сайтад бичжээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 50 мянган ам.долларын гэрээний асуудлыг гаднын хэвлэлүүд нийтлээд эхэллээ. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх энэ мэдээлэл худлаа юм бол Ц.Туваан гишүүн яаралтай арга хэмжээ авч хариулт өгөх хэрэгтэй. Улс орны нэр хүндтэй холбоотой асуудал шүү дээ гэж байр сууриа илэрхийлсэн байна.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод индэр2021/08/19
Дорнын далайн сувд гэгддэг Шанхай хотын сонин сайхнаас-2
-
Тод мэдээ2024/08/21
Өнөөдөр хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө
-
Тод мэдээ2023/07/17
Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймагт 100 жилийн ойн баяр наадам тэмд...
-
Өнөөдөр2020/10/07
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно