Тод зураг
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна.
2020 оны 04 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 2-7 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчим, говийн аймгуудын нутгаар 7-12 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 хэм дулаан байна.
2020 оны 04 дүгээр сарын 23-наас 04 дүгээр сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 24-26-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын талаар 10-15 хэм, Монгол Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















