Тод мэдээ
С.Бямбацогт: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 29, ШСХ-ны шүүгч бус гишүүнд 24 хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн
Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ сарын 08-ны өдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Сонгон шалгаруулалтад нийтдээ 59 хүн материалаа ирүүлсэн байна. Нэг нэр дэвшигч өөрийн хүсэлтээр сонгон шалгаруулалтад оролцохоос нэрээ татсан, нийт 58 хүний материалыг хууль, журамд заасны дагуу Ажлын хэсэг хүн нэг бүрээр хүлээн авч, үзэж танилцан, шалгасан байна. ШЕЗ-ийн гишүүний сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн 2 хүний материал дутуу тул бүртгэхээс татгалзсан, ШСХ-ны гишүүний сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн 3 хүн Шүүхийн тухай хуульд заасны дагуу шаардлага хангаагүй тул бүртгэхээс татгалзсан шийдвэрийг ажлын хэсэг гаргасан гэлээ.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 29, ШСХ-ны шүүгч бус гишүүнд 24 хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн гэлээ. Бүртгэсэн нэр дэвшигчдийг танилцуулав.
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР ДЭВШИГЧ:
- Д.Ариунтуяа
- Т.Бакыт
- Т.Баатар
- Ч.Бат-Эрдэнэ
- Ч.Гүнждагва
- Ц.Давхарбаяр
- Т.Ихтамир
- Д.Миеэгомбо
- Д.Мягмарцэрэн
- Д.Мөнхбат
- Н.Мөнхзул
- Л.Нямзундуй
- Ц.Оюунчимэг
- В.Оюумаа
- Б.Отгон
- Н.Соронзонболд
- Ш.Сүхбат
- Т.Уянга
- Г.Улаанбаатар
- Х.Хашбаатар
- Ц.Цэцэгдэлгэрэх
- Б.Эрдэнэбилэг
- 3.Эрдэнэчулуун
- Б.Энхтунгалаг
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР ДЭВШИГЧ:
- Ц.Арилдийпүрэв
- Н.Баасанжав
- Т.Батболд
- Б.Баян-Очир
- Ж.Болдбаатар
- Б.Даваажав
- Б.Жамъяндагва
- Ч.Жаргалбаатар
- Д.Зүмбэрэллхам
- Ц.Мөнхбат
- Б.Мөнхдорж
- Б.Мөнхдөл
- Н.Мөнгөнцэцэг
- Э.Мягмардорж
- Г.Наранбаатар
- Ж.Наранпүрэв
- Р.Онончимэг
- Н.Отгончимэг
- Б.Өлзийсайхан
- Б.Пүрэвдагва
- Т.Саруул
- Ц.Түвшинзаяа
- Б.Улаанбаатар
- О.Цэндсүрэн
- Н.Чулуунжав
- С.Энхбаяр
- Д.Эрдэнэчимэг
- Ж.Эрхэсхулан
- С.Энхмэнд
Тод мэдээ
Юань, доллар хэвлэж, иргэдийг залилсан этгээдүүдийг баривчиллаа
БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэвлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж залилдаг эрэгтэй 34 настай Э, эмэгтэй 33 настай А нарыг энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай олж тогтоон, баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.
Эдгээр хуурамчаар хэвлүүлсэн их хэмжээний гадаад валютыг оройн цагаар гэрэл муутай орчинд үзүүлэх, гэрэл зургийг нь чатаар явуулах, гүйлгээ амжилттай гэх интернет банкны хуурамч шилжүүлгийн баримт харуулах зэрэг үйлдлийн аргаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, мөнгө зээлж, тохиромжтой үед хуурамч валютыг солиулахыг завдах зэргээр бусдыг залилдаг болох нь тогтоогдсон юм.

Уг этгээдүүд нь хаус, орон сууц, ланд круйзер 300 маркийн тээврийн хэрэгсэл, 9911-тэй дугаар зэргийг түрээслэн ашиглаж, бусдад итгэл төрүүлэн иргэдэд их хэмжээний хохирол учруулсан байна. Тус хэрэгтэй холбоотой үйлдэл холбогдлыг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Иймд иргэд Та бүхэн зохиомол, хуурамч нөхцөл байдалд авталгүй өөрийн мөнгийг бусдад шилжүүлэхгүй байх, гүйлгээ хийсэн тохиолдолд интернет банкинд нэвтэрч шалгах, хуурамч мөнгөн дэвсгэрт эсэхийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио-той уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д хийсэн ажлын айлчлалын үеэрээ 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио-той уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататгах, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзлээ харилцан нотлов.
Энэ хүрээнд, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засаг, уул уурхай, эрчим хүч, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, бодит үр дүнд хүрэхийн төлөө байгааг онцоллоо.
Монгол Улс, АНУ-ын харилцаанд өнөөдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын усны хангамж 80 хувиар нэмэгдэх хоёр дахь Компакт гэрээ онцгой байр суурь эзэлдгийг талууд тэмдэглээд, уг төсөл амжилттай хэрэгжиж энэ оны 3 дугаар сард дуусгавар болж байгаатай холбогдуулан цаашид манай улсын стратегийн ач холбогдолтой салбарт дахин шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нөөц, бололцооны талаар санал солилцов.
Тод мэдээ
ЕБС-иудын Захирлуудын Үндэсний Зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Боловсролын сайд П.Наранбаяр Монголын Ерөнхий Боловсролын Сургуулиудын Захирлуудын Үндэсний Зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монголын Ерөнхий Боловсролын Сургуулиудын Захирлуудын Үндэсний Зөвлөл нь 2016 оноос хойш нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг салбар зөвлөлтэйгөөр ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудыг чадавхжуулах, тэдэнд зөвлөн туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн төрийн бус байгууллага юм.
Уулзалтын эхэнд тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Б. Ундрал 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх, салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй асуудал, санхүүжилт, хүний нөөц, нийгмийн хангамж цалингийн нэмэгдэлтэй холбоотой нийтлэг асуудлуудаа танилцуулав. Мөн уулзалтад оролцогч захирлуудын төлөөлөл өөрсдийн сонирхсон асуултууддаа хариулт авч санал бодлоо илэрхийллээ.
Сайд, хувьсах зардлын итгэлцүүр болон орон тооны бүтэц, норм нормативыг өөрчлөн шинэчлэхээр ажиллаж буйгаа дурдаад, цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор төсвийн санхүүжилт дутуу орсон гэх асуудлыг шалгуулж байгаа, яаралтай арга хэмжээ авч нөхөн олгоно гэв.
-
Өнөөдөр2020/07/02
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Өнөөдөр2023/02/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Тод мэдээ2022/02/11
Хийн хоолойн төслийн 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ
-
Тод мэдээ2021/01/04
Алтанбулаг боомтод чирэгч сольж тээвэрлэх туршилтын цуваа Улаанбаатарт ирлээ
