Дэлхий нийтээр..
СКАЙтел ХХК “100 бэлэг авах 100 хэрэглэгч”-ийг тодруулна
ны өдрөөс 04 сарын 01-ний өдөр хүртэл 10 өдрийн турш 100 хэрэглэгчдэдээ:
- 100’000 нэгж
- 100GB дата
- 100’000₮-д кино үзэх гэх мэт супер бэлгийг бэлдлээ.
Санамсаргүй түүврийн аргаар 100 бэлгийн эздийг тодруулах бөгөөд өдөр бүр SKYtel фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна.
Монгол улсад орчин цагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн 22 жилд нь СКАЙтел ХХК-ийн түүх хамт бичигдэнэ. Тиймээс энэхүү түүхэн он цагийг угтан “100 ХЭРЭГЛЭГЧ-100 БЭЛЭГ” урамшууллыг хэрэглэгчдэдээ зориулж байгаа юм.
Орчин цагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар 1921 онд ардын хувьсгалын онц цагтай эн зэрэгцэн үүсэж та бидэнтэй хамт өдгөө 100 жилийг үдэж, бидний амьдралын салшгүй хэсэг болсон байна.
Энэхүү салбарын 100 жилийн түүх 1921 онд Ардын засгийн газрын тэргүүлэгчдийн тогтоолоор “Монгол улсын шуудан бичиг, Цахилгаан мэдээний ерөнхий хороо” болон Монгол улсын хамгийн
анхны төрийн байгууллагуудын нэг “МОНЦАМЭ” МОНТА агентлаг байгуулагдсан цагаас эхлэлтэй.
Удаагаар 1934 оны 9 дүгээр сарын 01-нд Монгол улсын хэмжээнд орон даяар радио өргөн нэвтрүүлгийг албан ёсоор эхлүүлсэн түүхэн тэмдэглэлт өдөр тохиодог. Монгол оронд холбооны
байгууллагуудын тоо нэмэгдэж, тэдгээрийн ажлын хэмжээ, далайц өссөн тул холбооны техник, зохион байгуулалтын удирдлагыг сайжруулах зорилгоор 1944 оны 5 дугаар сард БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Харилцаа холбооны Ерөнхий хороо”-г БНМАУ-ын “Холбооны яам” болгон өөрчилсөн нь харилцаа холбооны хөгжилд түлхэц болжээ. Цаг хугацааны
эрхээр, хөрш орнуудын дэмжлэгтэйгээр энэ салбар улам бүр хөгжиж Цахилгаан холбооны үйлчилгээний төв барилгыг Улаанбаатар хотод барьж Улаанбаатар, Дархан, Сүхбаатар хотуудын
хооронд тэгш хэмт кабелийн шугам татжээ.
Түүний дараагаар 1967 оноос эхлэн зурагтын дэлгэц монгол айлд анх гэрэлтэн асч монгол ардын хувьсгалын 46 жилийн ойн баярын хурал, концертыг шууд дамжуулан үзүүлж байж.
1979 онд хот хоорондын хагас автомат телефон станц ашиглалтад орсон байна.
1986 он гэхэд Монгол улсын бүх сум, суурин газруудыг аймгийн төвтэй холбон харилцах болов. 1996 онд Шуудан цахилгаан холбооны газар байгуулагдан Монголд анх үүрэн холбооны ярианы
үйлчилгээ нэвтэрсэн юм.
Мэдээлэл технологийн салбар илүү өргөжих үндэс тавигдаж 1999 онд Радио долгионы тухай хууль батлагдав. 1996 онд утасгүй суурин телефоны үйлчилгээг Мобиком компани Улаанбаатар хотод нэвтрүүлсэн.
1999 онд үүрэн холбооны хоёрдогч оператор болох СКАЙтел ХХК үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн юм. Мөн энэ ондоо Интернэтийн анхны үйлчилгээ /Датаком компани / нэвтэрч
интернэтийн үйлчилгээг авах эхлэл тавигдлаа. Улс дотроо, улс хооронд ч ярихад саадгүй болов.
2006 онд Юнител групп, 2007 онд ЖиМобайл ХХК үйл ажиллагаагаа эхлүүллээ. Эдгээр түүхэн үйл явдлын он цагийн хуудас эргэхийн хэрээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үе шаттайгаар хөгжиж, технологийн дэвшлийг нэвтрүүлж өдгөө 100 жилийн ойтой золгож байна. Цаашид ч улам хөгжин цэцэглэх нь гарцаагүй.
Зуун дамжиж буй Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хэмээх улс орны хөгжлийг манлайлагч, түүчээлэгч салбарын үе үеийн төлөөлөгчид, хүчин зүтгэлтнүүдээ Харилцаа холбоо,
мэдээллийн технологийн салбарын 100 жилийн ойн мэнд дэвшүүлье.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
