Дэлхий нийтээр..
Х.Баттулга ҮХЦ-ийн гишүүдэд нөлөөлж байна
Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л байгаа. Өөр юу ч байх учиргүй хэмээн цэцийн гишүүд мэдэгддэг. Гэвч сүүлийн үед хөх тэнгэрийн нь оронд Х.Баттулга гарч иржээ. Түүнийг ҮХ-ийн дагуу дахин нэр дэвших эрхгүй гэсэн гомдол ҮХЦ дээр очсноос хойш Х.Баттулга хоёр ч удаа ҮХЦ дээр өөрийн биеэр очоод байна.
Өнгөрсөн 4 жил Ерөнхийлөгчөөр ажиллахдаа ганц удаа ҮХЦ-ийн байраар шагайж үзээгүй Ерөнхийлөгч өөрийнх нь асуудлыг хэлэлцэх гэж байгааг сонсноос хойш нэг сарын дотор 2 ч удаа очиж уулзна гэдэг дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого гэж харахаас өөр арга алга. Түүний энэ үйлдийг УИХ-ын гишүүн Т.Доржханд ч эсэргүүцэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлээд байна. Учир нь Т.Доржханд Үндсэн хуулийн цэцэд Х.Баттулгын асуудлаар гомдол гаргаж, асуудлыг хэлэлцэх өдрийг хүлээж байгаа юм.

Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Үйл явдал2020/07/29
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ
-
Дэлхий нийтээр..2023/11/09
Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ оны III улиралд 23,5 тэрбум төгрөгийн цэвэр ашиг...
-
Дэлхий нийтээр..2024/12/10
Гурван га талбайд цогц бүтээн байгуулалт хийж байна
-
Дэлхий нийтээр..2024/02/05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 зөрчил бүртгэгдлээ
