Тод мэдээ
"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд эхний гурван өдөр 109.068 хүн хамрагдлаа

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй "Нэг хаалга-Нэг шинжилгээ" үйл ажиллагааны хүрээнд эхний гурван өдрийн байдлаар, нийтдээ 109.068 хүнээс шинжилгээ авсан байна.
2021 оны 02 дугаар сарын 11-ны өдөр 45.885, 12-ны өдөр 34.201, 13-ны өдөр 28.982 хүн хамрагдаад байна. Нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй тус үйл ажиллагааг шинжилгээний түр цэг болон явуулын багаар дамжуулан хийж гүйцэтгэж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Тод мэдээ
Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ

Тод мэдээ
Их Монгол Улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
Удирдлагын академийн гудамжны засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Их Монгол Улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хааж асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэнэ.
- Зам хаах: 8 дугаар сарын 29-ний 23:00 цаг
- Зам нээх: 9 дүгээр сарын 1-ний 05:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Тод мэдээ
Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ
Монгол Улсын ноолуурын салбарын бизнесийн орчныг тодорхойлж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих зорилго бүхий судалгааг Дэлхийн Банк Группийн гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) эхлүүлэхэд бэлэн болжээ.
Судалгааны ажлын хүрээнд ОУСК-ийн эдийн засагч Хавиер Гомез, Монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Д.Жигжидмаа, үндэсний зөвлөх С.Вандандорж нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж, ноолуурын салбарт төрөөс баримталж буй бодлогын чиглэлийн талаар мэдээлэл авсан юм.
Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун болон холбогдох албан тушаалтнууд оролцож, ноолуурын салбарын хөгжлийг дэмжих бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
ОУСК-аас хэрэгжүүлэх уг судалгаа нь Монголын ноолуурын салбарын бизнесийн ерөнхий орчныг нарийвчлан тодорхойлж, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
-
Тод мэдээ2025/05/14
УИХ: Академич С.Чулуун “Дэлхийд тархсан монгол өв” 12 боть бүтээлийнхээ дээж...
-
Тод мэдээ2025/03/17
Улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамрагдаж болно
-
Тод мэдээ2021/02/03
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
-
Тод мэдээ2022/12/01
Агаарын чанарын индексийн мэдээллийг www.agaar.mn вэбсайтаар авах боломжтой