Тод мэдээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн /2020.12.10/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээ болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар хэлэлцэв.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж зарим төрлийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, Шуурхай штабын орлогч дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр нар мэдээлэл өгөв. Мөн хуралд оролцсон нийслэлийн удирдах ажилтнууд хөл хорионы дэглэмийг бууруулж байгаатай холбогдуулан цаашид хэрэгжүүлэх ажлуудын уялдаа холбоо, өнөөдрийн нөхцөл байдалд тохируулан асуудлыг хэрхэн оновчтой, хурдан шуурхай шийдвэрлэх талаар санал солилцлоо.
Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нээх бэлтгэл ажлыг сайтар хангах, тэдгээрийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хянах QR кодыг үйлчилгээний байгууллага, иргэд хэрхэн ашиглах талаарх мэдээллийг сайн хүргэхийг үүрэг болголоо.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ