Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана

Огноо:

,

Сэтгүүлч:

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн цахим /2020.11.30/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд.
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Өнөөдөр

Үерийн аман дээр буусан айл өрхүүдэд газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлж байна

Огноо:

,

Өнгөрсөн жил Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны үерт өртсөн айл өрхүүдийг нөхөн олговортойгоор орон байраар хангах ажлыг судалж зохион байгуулах үүргийг нийслэлийн удирдлагууд холбогдох байгууллагад хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Онцгой комисс, Газар зохион байгуулалтын албанаас дээрх хороодын үерийн аманд буусан айл өрхүүдэд газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж байна.

Өнгөрсөн жил дээрх гурван хорооны 255 айл өрх үерт автсан бөгөөд эдгээр айл өрхүүдэд газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж байжээ. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны 614 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа бөгөөд 116 айл өрх нь газар эзэмших зөвшөөрөлгүй байгааг холбогдох байгууллагаас хэллээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөх хэлтсээс үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхийн объектыг үнэлж төвийн 7 дүүргийн 15 байршилд 600 гаруй нэгж талбарт газар олгохоор төлөвлөөд байна. Чөлөөлсөн талбайд Геодези усны барилга байгууламжийн газраас үерийн барилга байгууламжийг барих ажлыг төлөвлөөд байгаа юм.

НОК-ын Нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Өнгөрсөн жил дээрх гурван хороонд үер бууж 255 айл өрх үерт автсан. Энэ жил ч бас үер болох эрсдэлтэй байгаа учраас бид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж дээрх айл өрхөд газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж байна. Мэдэгдэх хуудас хүргэх ажилд нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон тухайн хороодын хэсгийн ахлагч нар хамтран ажиллаж байна” хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Огноо:

,

Улсын Их Хурал дахь намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүдийн 2024 оны тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их засаг”

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Хууль зүйн байнгын хороо

Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Их засаг”

3

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

4

Эдийн засгийн байнгын хороо

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

5

Эдийн засгийн байнгын хороо

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Их засаг”

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны тавдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 14-19 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.


2024 оны тавдугаар сарын 28-наас 2024 оны зургаадугаар сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 29-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ11 цаг 14 минут

Зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дула...

Тод мэдээ11 цаг 16 минут

Сүрьеэг илрүүлэх зөөврийн дижитал рентген аппаратыг хүлээлгэн өглөө

Тод мэдээ11 цаг 20 минут

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж...

Тод мэдээ11 цаг 24 минут

Нийслэлийн 6 байршилд зам засвар, шинэчлэлтийн ажил хийж байна

Тод мэдээ11 цаг 58 минут

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагдж...

Тод мэдээ12 цаг 18 минут

Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ ...

Тод мэдээ12 цаг 41 минут

СЕХ: Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дууслаа

Өнөөдөр12 цаг 43 минут

Үерийн аман дээр буусан айл өрхүүдэд газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүл...

Өнөөдөр12 цаг 55 минут

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Өнөөдөр12 цаг 59 минут

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Тод мэдээ2024/05/22

С.Чинзориг: Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай эмийг үнэ ...

Өнөөдөр2024/05/22

Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хоё...

Тод мэдээ2024/05/22

Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буул...

Тод мэдээ2024/05/22

"Багшийн туслах AI", “И-хүртээмж” системийн нэ...

Тод мэдээ2024/05/22

Н.Мөнхбат нарын 3 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралда...

Тод мэдээ2024/05/22

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн да...

Тод мэдээ2024/05/22

“Уул уурхайн инновац хөгжил” олон улсын форум эхэллээ

Тод мэдээ2024/05/22

Метромоллын уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх а...

Өнөөдөр2024/05/22

Тавдугаар сарын 25-нд зам хаах зураглал

Тод мэдээ2024/05/22

Аялал жуулчлалын үзэсгэлэн “Мишээл экспо”-д болно

Тод индэр2024/05/21

Б.Энхбаатар: 2024 онд улсын хэмжээнд байгаа 32 төлбөр авах цэгийг бү...

Өнөөдөр2024/05/21

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Өнөөдөр2024/05/21

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2024/05/21

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ2024/05/21

"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэ...

Тод мэдээ2024/05/21

Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай байн...

Чөлөөт бүс2024/05/21

Хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосо...

Тод мэдээ2024/05/21

Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ

Тод мэдээ2024/05/21

Хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө

Тод мэдээ2024/05/21

Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээ

Санал болгох