Дэлхий нийтээр..
Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн оров
Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орж буйг нотолсон Батламж жуух бичгийг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанад 2020 оны 9 дүгээр сарын 29-нд гардуулав. Монгол Улс хэлэлцээр нэгдэн орж буй 7 дахь улс болсонд Гүйцэтгэх нарийн бичгийн дарга баяр хүргэв. Комиссын зүгээс энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлж, үр ашгийг нь илүү хүртээлтэй болгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ тэрээр нотолж, ирэх 10 дугаар сард хэлэлцээрийг хэрэгжүүлэх асуудлаар манай төр, хувийн хэвшлийхэнд сургалт зохион байгуулах талаар мэдээлэв.
Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр тус хэлэлцээрийн оролцогч талуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж эдийн засгаа төрөлжүүлэх, бүс нутгийн интеграцийн үйл явцад идэвхтэй оролцоход чухал ач холбогдолтой Байнгын төлөөлөгч А.Төмөр тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ дурдав.
2021 оны 1 дүгээр сарын 1-нээс үйлчилж эхлэх хэлэлцээрийн дагуу гишүүн улс руу хийх бараа бүтээгдэхүүний экспортод тарифын хөнгөлөлт эдэлж тус хэлэлцээрийн оролцогч болох БНЭУ, БНХАУ, БНСУ, Шри Ланка зэрэг улсын төлөөлөгчид “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орж буйд баяр хүргэж, худалдаагаа өргөжүүлэхэд хамтран ажиллахаа мэдэгдлээ.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
