Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгааллын талаар зөвлөлдлөө

Огноо:

,

Сэтгүүлч:

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, Ховд аймийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын сургуулийн дэмжлэгийн багийн гишүүд, өрхийн эрүүл мэндийн төв, бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүүхдийн эмч нар оролцсон 42 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөгөө уулзалт Ховд аймагт боллоо.
 
Уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы “Хүүхдийг ивээх сан” хамтран зохион байгуулсан юм. Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд(ХБХ)-ийг ердийн сургуульд хамруулахад дэмжлэг үзүүлэх сургуулийн багийн үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон ХБХ-ийг оношлох салбар комиссын баримтлах журам, ажиллах зарчмын талаар мэдээлэл хүргэж, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж зөвлөгөө өгөв.

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод мэдээ

Эмнэлзүйн зөвлөгөө өгч ажиллаж байна

Огноо:

,

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ЭМЯ-ны дэргэд Эмнэлзүйн зөвлөгөө өгөх  “Нэгдсэн лавлах 119 төв”-ийн хоёрдугаар шугамыг ажиллуулж эхэллээ. Эмнэлзүйн зөвлөгөө  өгөх шугамаар эрүүл мэндийн 12 байгууллагын  эмч ажилчид  2 ээлжээр ажиллаж, шаардлагатай тусламж  эмчилгээний зөвлөгөө өгч ажиллаж байна.

Мөн хүнд, хүндэвтэр шинж тэмдэг илэрсэн иргэдийг  яаралтай тусламж үйлчилгээний төвтэй шууд холбох юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлэг болно

Огноо:

,

лсын Их Хурлын даргын 2021 оны 38 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хороо хамтран Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр 14.00 цагт Төрийн ордонд танхим болон цахим хэлбэрээр явагдана.

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 22 гишүүнээс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлын хэсэг шинэчлэн батлах тухай” 38 дугаар захирамжаар байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар ажиллаж байна.

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл нь Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөл дээр суурилсан бөгөөд төслийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, төрөл, тэдгээрийн нэгдсэн бүртгэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагааг тогтоохтой холбоотой нийтлэг харилцааг зохицуулахаар тусгагдсан.

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулах бөгөөд Тусгай зөвшөөрөлтэй холбогдох аливаа харилцаанд тулгарч буй асуудлын талаар Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам зэрэг 20 гаруй төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож мэдээлэл хийнэ.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллагын төлөөлөл оролцоно.

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөлтэй http://forum.parliament.mn/projects/11138 холбоосоор танилцана уу.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарна

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг хуралдаж, Нийслэлийн Спорт хороо, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргүүдийн ЗДТГ-ын дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо.

Хурлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамир, спортын талбайг зориулалтын бусаар ашиглаж байгааг зогсоох, газрын маргаантай асуудлыг судлан шийдвэрлэх, цаашид сургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Нийслэлийн есөн дүүргийн төрийн өмчийн 148 сургуулиас 52 сургууль биеийн тамир, спортын талбайгүй, 78 талбайг тохижуулах шаардлагатай гэсэн судалгаа гарсан байна. Сүүлийн жилүүдэд сургуулийн биеийн тамир, спортын талбайг бусдад шилжүүлэх, зөвшөөрөлгүй барилга барих асуудал маргаан дагуулж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх нь зөвхөн спорт хорооны ажил биш, дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба зэрэг олон байгууллагын анхаарах асуудал гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцолсон.

Мөн Монголын хөл бөмбөгийн холбоо зургаан сургуулийн биеийн тамир, спортын талбайд олон улсын стандартад нийцсэн зүлэгжүүлэлт хийх санал гаргасныг дэмжин ажиллана гэлээ. Түүнчлэн газрын маргаантай асуудлыг шийдвэрлэж, нийтийн эзэмшилд буцаан олгох шийдвэр гарсан биеийн тамир, спортын талбайн кадастрын зургийг сургуулийн эзэмшлийн газарт нэгтгэж оруулах, сүүлийн жилүүдэд хэдэн сургуулийн талбайг бусдад шилжүүлсэн, одоогийн нөхцөл байдлаар хэдэн талбайд маргаантай асуудал үүсээд байгаа тухай, зарим зөрчлийг богино хугацаанд арилгах зэрэг үүргийг Ажлын хэсгийн гишүүдэд өгсөн юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Өнөөдөр2021/06/17

Өнөөдөр Улаанбаатарт дархлаажуулалтын явуулын 8, суурин 29 цэг ажилл...

Өнөөдөр2021/06/17

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Өнөөдөр2021/06/17

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ22 цагын өмнө

Эмнэлзүйн зөвлөгөө өгч ажиллаж байна

Тод мэдээ22 цаг 7 минут

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлэг болн...

Тод мэдээ22 цаг 17 минут

Ерөнхий боловсролын сургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу аш...

Тод мэдээ22 цаг 22 минут

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлц...

Тод индэр22 цаг 28 минут

Л.Ариунтуяа: Манай ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ус соруулж, үерийн...

Тод мэдээ22 цаг 33 минут

Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалт боло...

Тод мэдээ22 цаг 42 минут

Сүхбаатар дүүрэгт 720 суудалтай сургууль барьж байна

Тод индэр22 цаг 45 минут

Хийн хоолойн төсөл хоёр улсын харилцаа, гурван талын хамтын ажиллага...

Тод индэр22 цаг 49 минут

Амралт, жуулчны баазын үйл ажиллагааг долоо хоногийн хугацаатай хязг...

Санал болгох