Тод мэдээ
Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2020 оны III улирлын ээлжит хуралдаан боллоо

Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2020 оны гуравдугаар улирлын ээлжит хуралдаан 9 дүгээр сарын 24-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын төв байранд зохион байгуулагдлаа.
Терроризмтой тэмцэх зөвлөлөөс улирал тутам зохион байгуулдаг хуралдаан нь болзошгүй эрсдэлээс иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн 22 байгууллага багтдаг. Энэ удаагийн хуралдаан шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээр анх удаа хуралдаж буйгаар онцлог байв.
Тус хуралдаанаар Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын албанаас өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулснаас гадна олон улсын терроризмын нөхцөл байдалд "Ковид-19" цар тахлын үзүүлж буй нөлөө, зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмыг санхүүжүүлэх Монгол Улсын 2020 оны эрсдэлийн үнэлгээ, Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дүрэм зэрэг асуудлаар тус тус мэдээлэл хийсэн байна. Мөн хуралдаанд 2018 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны команд штабын "Хаан шонхор" нэгдсэн дадлага сургуулийг зохион байгуулах асуудлыг хэлэлцүүлж, 2021 оны 3-4 дүгээр сард зохион байгуулахаар тогтжээ.
Түүнчлэн хуралдаанаар Олон улсын санхүүгийн хориг арга арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын хяналтын жагсаалтаас гарах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл сонсгов.
Хуралдааны үеэр Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хурандаа П.Одонбаатар “10 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдах ФАТФ-ын газар дээрх шалгалтыг амжилттай хамгаалсан тохиолдолд "саарал жагсаалт"-аас хамгийн хурдан хугацаанд гарсан улс болох төдийгүй Европын холбооны хар жагсаалтаас гарах нөхцөл бүрдэж буй тул асуудал хариуцан ажиллаж буй Зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллага бүр идэвхтэй хамтран ажиллах ёстой” хэмээн тодотголоо.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Чөлөөт бүс2020/01/16
Өвөрмонголчууд Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд 45 сая төгрөг хандивлажээ
-
Тод мэдээ2022/06/23
Нийслэлийн удирдлагууд газрын асуудлыг шийдэж, 640 хүүхдийн суудалтай сургуулийн...
-
Тод мэдээ2024/01/02
Дэлхийд тархсан монгол өв номын нээлт боллоо
-
Тод мэдээ2022/08/19
Халимаг үүлдрийн үхрээр малын чанарыг сайжруулах талаар санал солилцлоо