Үйл явдал
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 05-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
⏱10:00-16:00 цагт: 3-р хороо 12-р хороолол 1, 2, 3, 3/А, 5, 5/А, 6/А, 7/А, 8/А, 9, 10, 11/А, 11/Б, 13, 47, 55, 56, 58, 59-р байрууд, Халх журам, Засагт хан, Зохиомж дээд сургуулиуд, 61-р цэцэрлэг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, СЭЗИС, СЭЗИС-ийн орон сууцны барилга, ЦЕГ-ын МШУТ, 50-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор,
⏱10:00-17:00 цагт: 2, 4-р хороо Цэргийн хотхоны 1, 5, Задгай, их Дарь-Эхийн 1-6-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор,
СҮХБААТАР ДҮҮРЭГ
⏱09:30-15:00 цагт: 5-р хороо Зип трейд ХХК, Тес петролиум ШТС-8, Тунамал Арвижих өргөө ХХК орчмоор
⏱11:00-15:00 цагт: 20-р хороо Сэлх зуслан 4, 5-р гудамжууд болон ойр орчмоор,
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
⏱10:30-17:30 цагт: 18-р хороо Гүнтийн зуслан,
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
⏱10:30-17:00 цагт: 12, 13-р хороо 013, 120, 326-р ЦА-ууд болон ойр орчмоор,
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
⏱10:00-17:00 цагт: 6, 7, 8, 19-р хороо 3-р хороолол 5/А, 18, 35, 37, 37/А, 37/А-2, 37/А-3, 37/Б, 39, 41, 42, 42/А, 50/А, 50/Б, 4-р хороолол 7, 7/1, 7/2, 7/3, 15/К, 16, 19, 19/1, 19/2, 21, 21/1, 21/2, 23, 23/1, 23/2, 25, 32, 33, 33/А, 39, 40, 45/А, 45/Б, 50, 74, 99, 10-р хороолол 10/А, 10/Б, 39, 41/1, 47/2, 47/3, 48/А, 48/Б, 49, Орчлон хороолол 46, ҮТ-46, ХД-53, ТЗ 83/1, 83/2-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор,
НАЛАЙХ ДҮҮРЭГ
⏱13:00-16:00 цагт: 1, 6-р хороо Туулын гүүрний баруун талаар, Хаан поло амралт болон ойр орчмоор,
ТӨВ АЙМАГ
⏱10:00-17:00 цагт: Алтанбулаг, Баян-Өнжүүл сум.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

-
Дэлхий нийтээр..2023/05/30
Дэлхийн шилдэг 50 сургуульд суралцуулах 2 дахь шатны сонгон шалгаруулалт өнөөдөр...
-
Дэлхий нийтээр..2024/05/06
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа
-
Дэлхий нийтээр..2024/05/20
“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ
-
Дэлхий нийтээр..2021/01/20
Банкны удирдах ажилтан мөнгө угаасан хэргээр шалгагдаж байна
