Дэлхий нийтээр..
Маршрутын бус, олон салаа зам гаргаж нүүрс тээвэрлэж байжээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу тус сумын нутгаар нүүрс тээвэрлэж буй аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас наймдугаар сарын 24-28-ны хооронд шалгалт хийлээ.
Шалгалтаар “Мөнх наран ази инженер” ХХК, “Хөгжлийн мөр” ХХК, “Trans Asian road” ХХК, “Ачит тус” ХХК, “Мөнгөн хүлэг” ХХК-ын нийт 45 тээврийн хэрэгслийг шалгаж уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх маршрут, замналыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоож, чиглэлийг өөрчилсөн, олон салаа зам гаргаж хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж газрыг доройтуулсан зөрчилд торгууль ногдуулан, нүүрс тээврийг Мандалговь-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай замаар тээвэрлүүлэн зөрчлийг газар дээр нь арилгуулжээ.
Мөн Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран Өлзийт сумын нутагт олборлолт, нөхөн сэргээлт хийж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгажээ. Өлзийт сумын 4-р багийн нутагт ашигт малтмалын ашиглалтын MV-020942, MV-020943 дугаартай тусгай зөвшөөрөлтэй “Хэрлэн-Энерго” ХХК-ийн жонш олборлолт, 4-р багийн нутаг Цагаан дэрс гэх газарт “Гранд стоун солюшн” ХХК-ийн хийж буй техникийн нөхөн сэргээлт, ашигт малтмалын MV-019018 дугаарт тусгай зөвшөөрөлтэй “Межик бридж” ХХК-ны нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг шалгаж нөхөн сэргээлтийг хийж дуусгах хугацаатай үүрэг чиглэл өглөө. Цаашид “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг эрчимжүүлэх, тус сумын Цагаан чулуут, Дэл, Хөнжлийн ууланд хууль бус ашигт малтмал олборлолтын улмаас эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх тухай сумын удирдлагуудад чиглэл өгсөн байна.
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2022/05/04
Ургалт нь зогссон улиасыг 2017 онд тайрч, сийлбэр хийжээ
-
Дэлхий нийтээр..2023/01/13
Цас хусаж арилгах багаж хийжээ
-
Дэлхий нийтээр..2025/10/09
С.Энхбаяр: Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт ба...
-
Үйл явдал2024/02/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

