Дэлхий нийтээр..
"Нүүдэлчин Монгол цахим сүлжээ ковидын эсрэг хамтдаа тэмцэнэ" төсөл хэрэгжүүлж байна
Орчин үеийн дэвшилтэт технологи цахим сүлжээг ашиглан малчдын нийгмийн тулгамдсан асуудлаар цахим хэлэлцүүлэг өрнүүлэх, санал асуулга явуулах, мэдээлэл солилцох урсгалыг сайжруулах зорилгоор "Нүүдэлчин Монгол цахим сүлжээ ковидын эсрэг хамтдаа тэмцэнэ" төслийг Дорнод аймагт хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн удирдагч, Дорнод аймгийн Засаг даргын орон тооны бус Зөвлөх Б.Лхагвасүрэн малчдад чиглэсэн дотоод гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр сүүлийн 5 жил судалгаа хийсэн байна. Дорнод аймаг улсын хэмжээнд дээрх төслийг хэрэгжүүлж буй 2 дахь аймаг бөгөөд бүх сум, багт хүрэх юм.
Төслийг амжилттай хэрэгжүүлснээр:
• Цахим сүлжээний хамтран ажиллаж буй хамтын сүлжээ үүсэх
• Малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхитэй оролцох сүлжээг бий болгох
• Малчдын хүүхдийн сурах орчин, боловсролын хүртээмж сайжрах
• Мэдээллийг урсгал, сүлжээ сайжрах
• Төрийн бодлого шийдвэрт малчдын зүгээс өөрсдийн дуу хоолойг хүргэдэг болох
• Малчид хамтран малын түүхий эд, малын гаралтай бүтээгдэхүүнийг борлуулах сувгийг тус тус бий болгох боломжтой болохыг төслийн удирдагч, аймгийн Засаг даргын орон тооны бус Зөвлөх Б.Лхагвасүрэн онцоллоо.
"Ковид-19" цар тахлын үед уг төсөл хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд сумдын Эрүүл мэндийн төвд тус бүр иж бүрэн хамгаалалтын хувцас, амны хаалт, гар ариутгагч зэрэг шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Үйл явдал2023/08/01
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Чөлөөт бүс2019/10/16
“Улаанбаатар” олон улсын кино наадам эхэллээ
-
Дэлхий нийтээр..2022/12/16
“Изинис Эйрвэйс” компани ОХУ руу нислэг үйлдээгүй
-
Дэлхий нийтээр..2021/09/27
Төслийн хүрээнд гал унтраах 21 автомашиныг хүлээн авлаа
