Хэн юу хэлэв...
Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгоно
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар хэлэлцэн сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргалаа.
Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гардуулсны дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.4-т заасны дагуу ээлжит сонгуулийн дүнг холбогдох шийдвэрийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм. Үүний дараа сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг зургадугаар сарын 24-ний өдөр улс даяар Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өгчээ.
Сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа хяналтын тооллого хийх хэсгийг нам, эвслийн ажиглагчдаар, санамсаргүй сонголтын аргаар сугалуулан тогтоосон бөгөөд улсын хэмжээнд нийт 2070 хэсгийн 41,2 хувьд буюу 849 хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар тоолоход ямар нэгэн зөрчил илрээгүй байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОГЧДЫН НЭРС
|
1 |
1-р тойрог |
Ёндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГ |
Монгол Ардын Нам |
|
2 |
Жамъянгийн МӨНХБАТ |
Монгол Ардын Нам |
|
|
3 |
Ганзоригийн ТЭМҮҮЛЭН |
Монгол Ардын Нам |
|
|
4 |
2-р тойрог |
Хавдисламын БАДЕЛХАН |
Монгол Ардын Нам |
|
5 |
Телуханы АУБАКАР |
Монгол Ардын Нам |
|
|
6 |
Буланы БЕЙСЕН |
Ардчилсан Нам |
|
|
7 |
3-р тойрог |
Гомбожавын ЗАНДАНШАТАР |
Монгол Ардын Нам |
|
8 |
Дашдондогийн ГАНБАТ |
Ардчилсан Нам |
|
|
9 |
Амгалангийн АДЪЯАСҮРЭН |
Ардчилсан Нам |
|
|
10 |
4-р тойрог |
Цогт-Очирын АНАНДБАЗАР |
Монгол Ардын Нам |
|
11 |
Жадамбын БАТ-ЭРДЭНЭ |
Монгол Ардын Нам |
|
|
12 |
5-р тойрог |
Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН |
Монгол Ардын Нам |
|
13 |
Шатарбалын РАДНААСЭД |
Монгол Ардын Нам |
|
|
14 |
6-р тойрог |
Сүхбаатарын БАТБОЛД |
Монгол Ардын Нам |
|
15 |
Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ |
Монгол Ардын Нам |
|
|
16 |
7-р тойрог |
Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН |
Монгол Ардын Нам |
|
17 |
Цэдэвийн СЭРГЭЛЭН |
Монгол Ардын Нам |
|
|
18 |
8-р тойрог |
Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН |
Монгол Ардын Нам |
|
19 |
Төмөртогоогийн ЭНХТҮВШИН |
Монгол Ардын Нам |
|
|
20 |
9-р тойрог |
Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ |
Монгол Ардын Нам |
|
21 |
Балжиннямын БАЯРСАЙХАН |
Монгол Ардын Нам |
|
|
22 |
10-р тойрог |
Содномын ЧИНЗОРИГ |
Монгол Ардын Нам |
|
23 |
Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН |
Монгол Ардын Нам |
|
|
24 |
Гочоогийн ГАНБОЛД |
Монгол Ардын Нам |
|
|
25 |
11-р тойрог |
Нанзадын НАРАНБААТАР |
Монгол Ардын Нам |
|
26 |
Дашдэмбэрэлийн БАТ-ЭРДЭНЭ |
Ардчилсан Нам |
|
|
27 |
12-р тойрог |
Жамбын БАТСУУРЬ |
Ардчилсан Нам |
|
28 |
Наянтайн ГАНИБАЛ |
Ардчилсан Нам |
|
|
29 |
13-р тойрог |
Жаргалтулгын ЭРДЭНЭБАТ |
Монгол Ардын Нам |
|
30 |
Чинбатын УНДРАМ |
Монгол Ардын Нам |
|
|
31 |
Дамдинсүрэнгийн ӨНӨРБОЛОР |
Монгол Ардын Нам |
|
|
32 |
14-р тойрог |
Жигжидийн БАТЖАРГАЛ |
Монгол Ардын Нам |
|
33 |
Цэвэгдоржийн ТУВААН |
Ардчилсан Нам |
|
|
34 |
Нямаагийн ЭНХБОЛД |
Монгол Ардын Нам |
|
|
35 |
15-р тойрог |
Одонгийн ЦОГТГЭРЭЛ |
Ардчилсан Нам |
|
36 |
Чимэдийн ХҮРЭЛБААТАР |
Монгол Ардын Нам |
|
|
37 |
Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН |
Монгол Ардын Нам |
|
|
38 |
16-р тойрог |
Ширнэнбаньдын АДЬШАА |
Ардчилсан Нам |
|
39 |
Бөхчулууны ПҮРЭВДОРЖ |
Ардчилсан Нам |
|
|
40 |
Сандагийн БЯМБАЦОГТ |
Монгол Ардын Нам |
|
|
41 |
17-р тойрог |
Цэрэнпилийн ДАВААСҮРЭН |
Монгол Ардын Нам |
|
42 |
Лхагвын МӨНХБААТАР |
Монгол Ардын Нам |
|
|
43 |
Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН |
Монгол Ардын Нам |
|
|
44 |
18-р тойрог |
Ухнаагийн ХҮРЭЛСҮХ |
Монгол Ардын Нам |
|
45 |
Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ |
Монгол Ардын Нам |
|
|
46 |
Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ |
Монгол Ардын Нам |
|
|
47 |
19-р тойрог |
Болдын ЖАВХЛАН |
Монгол Ардын Нам |
|
48 |
Гонгорын ДАМДИННЯМ |
Монгол Ардын Нам |
|
|
49 |
Баагаагийн БАТТӨМӨР |
Монгол Ардын Нам |
|
|
50 |
20-р тойрог |
Дамбын БАТЛУТ |
Монгол Ардын Нам |
|
51 |
Норовын АЛТАНХУЯГ |
Бие даан нэр дэвшигч |
|
|
52 |
Сайнхүүгийн ГАНБААТАР |
"ТА БИДНИЙ ЭВСЭЛ" /МАХН-ИЗНН-МУНН/ |
|
|
53 |
21-р тойрог |
Сайнбуянгийн АМАРСАЙХАН |
Монгол Ардын Нам |
|
54 |
Цэндийн САНДАГ-ОЧИР |
Монгол Ардын Нам |
|
|
55 |
22-р тойрог |
Баттөмөрийн ЭНХБАЯР |
Монгол Ардын Нам |
|
56 |
Батсүхийн САРАНЧИМЭГ |
Монгол Ардын Нам |
|
|
57 |
23-р тойрог |
Жигжидсүрэнгийн ЧИНБҮРЭН |
Монгол Ардын Нам |
|
58 |
Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА |
Монгол Ардын Нам |
|
|
59 |
Энхтайваны БАТ-АМГАЛАН |
Монгол Ардын Нам |
|
|
60 |
24-р тойрог |
Дамдины ЦОГТБААТАР |
Монгол Ардын Нам |
|
61 |
Цэндийн МӨНХ-ОРГИЛ |
Монгол Ардын Нам |
|
|
62 |
Цэрэнжамцын МӨНХЦЭЦЭГ |
Монгол Ардын Нам |
|
|
63 |
25-р тойрог |
Төмөрбаатарын АЮУРСАЙХАН |
Монгол Ардын Нам |
|
64 |
Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ |
Монгол Ардын Нам |
|
|
65 |
Жамъянхорлоогийн СҮХБААТАР |
Монгол Ардын Нам |
|
|
66 |
26-р тойрог |
Хассуурийн ГАНХУЯГ |
Монгол Ардын Нам |
|
67 |
Жамбалын ГАНБААТАР |
Монгол Ардын Нам |
|
|
68 |
Салдангийн ОДОНТУЯА |
Ардчилсан Нам |
|
|
69 |
27-р тойрог |
Хишгээгийн НЯМБААТАР |
Монгол Ардын Нам |
|
70 |
Бадарчийн ЖАРГАЛМАА |
Монгол Ардын Нам |
|
|
71 |
28-р тойрог |
Ням-Осорын УЧРАЛ |
Монгол Ардын Нам |
|
72 |
Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР |
Монгол Ардын Нам |
|
|
73 |
Пүрэв-Очирын АНУЖИН |
Монгол Ардын Нам |
|
|
74 |
29-р тойрог |
Ганибалын АМАРТҮВШИН |
Монгол Ардын Нам |
|
75 |
Даваажанцангийн САРАНГЭРЭЛ |
Монгол Ардын Нам |
|
|
76 |
Тогмидын ДОРЖХАНД |
Зөв хүн Электорат эвсэл |
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
