Тод зураг
Элсэлтийн шалгалт өгөх Ухань хотын сурагчид сургуульдаа явж эхэллээ
"COVID-19" халдварын тохиолдол анх бүртгэгдсэн Хятадын Ухань хотын 57,000 сурагч 76 хоногийн хатуу чанд хөл хорионоос гарч өчигдөр буюу 2020 оны тавдугаар сарын 6-ны өдөр сургуульдаа эргэн орсон байна. Гэхдээ Ухань хотын бүх сурагчид танхимын сургалтад эргэн ороогүй, зөвхөн их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэж байгаа ахлах ангийн сурагчид сургуульдаа явж эхэлжээ. Дунд болон бага ангийн сурагчдын танхимын сургалт эхлэх тов тодорхойгүй байгаа юм байна.
Сургуулиуд танхимын сургалт эхлэхтэй холбогдуулан нэг ангид хичээллэх сурагчдын тоог цөөлж, ширээ хоорондын зайг томсгож, сургуулийн орчинд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн зарим сургуулиуд үүдний хэсэгтээ биеийн халуун хэмжигч дулааны сканер байрлуулж, халуунтай сурагчдыг сургуулийн орчинд нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч, багш, сурагчдын сургуульдаа ирэх цагийг тодорхой зааж өгсөн талаар хятадын өдөр тутмын хэвлэлд дурдсан байна.
Энэ оны 1 дүгээр сараас хойш сургууль нь хаагдсан эсхүл цахим сургалтад шилжсэн байсан Хятадын бусад мужийн сургуулиуд 4 дүгээр сараас хойш аажмаар нээгдэж байгаа бөгөөд Бээжин, Шанхай хотын сурагчид хичээлдээ өнгөрсөн долоо хоногт оржээ.

Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















-
Дэлхий нийтээр..2023/09/01
Пап Францисын айлчлалд зориулсан шуудангийн марк худалдаанд гарлаа
-
Үйл явдал2024/04/30
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна
-
Үйл явдал2021/03/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Дэлхий нийтээр..2020/07/01
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо
