Тод зураг
ҮБХИС-ийн харьяа “Ном мэдээллийн төв”-ийн шав тавих ёслол боллоо
ҮБХИС-ийн харьяа “Ном мэдээллийн төв”-ийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг барилгын ажил нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын наймны өдрөөс эхэлсэн бөгөөд ирэх оны арванхоёрдугаар сарын 1-нд ашиглалтад орохоор төлөвлөгджээ.
“Ном мэдээллийн төв”-ын шав тавих ёслолд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Д.Бүрэнтогтох, БХЯ-ны төрийн захиргаа удирдлагын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, ҮБХИС-ийн удирдлагууд болон “Ном мэдээллийн төв”-ын барилгын ажлыг гүйцэтгэх Л.Мөнхдалай захиралтай “Рок Пэйнт” групп ХХК-ын хамт олон оролцлоо.
Тус барилга нь архитектурын шийдлийн хувьд 18 харьцах нь 30 метрийн талбайг хамарсан цэргийн мөрдөс хэлбэртэйгээр баригдах юм.

Мөн орчин үеийн стандартад нийцүүлэн шилэн лифт, гүүртэйгээр дотоод зохион байгуулалтыг төлөвлөсөн байна. Уг номын санд зөвхөн ҮБХИС-ын сонсогчдын хүрээнд гэлтгүй цэргийн бүх шатны алба хаагчид өөрсдийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой аж.
Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















-
Дэлхий нийтээр..2024/06/15
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэд бүтцийн салбарын инженерүүдтэй уулз...
-
Үйл явдал2021/09/20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Хэн юу хэлэв...2024/10/18
У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үндэсний хэмжээний зөвшилцөл, нэг...
-
Дэлхий нийтээр..2021/10/18
Мал, махны төрөлжсөн цахим дэлгүүр хамгийн хялбар найдвартай үйлчилгээг үзүүлж б...
