Үйл явдал
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашин хүн мөргөчихлөө” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Мицүбиши Кольт маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байна.
Үйл явдал
Kharkhorum Festival - Хэвлэлийн бага хурал
Үйл явдал
Сүүлийн 10 жилд усны ослоор 232 хүүхэд амь насаа алджээ
Сүүлийн 10 жилийн хугацаанд усны ослын улмаас 232 бага насны хүүхэд амь насаа алдсан байна. Усанд эндсэн шалтгааны дийлэнх нь эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унасан зэргээс үүдэлтэй байна.
Иймд:
- Гол, нуурын эрэг дагуу аялж, амарч зугаалахдаа бага насны хүүхдийг нэг хором ч хараа хяналтгүй орхихгүй байх,
- Гол мөрөнд ашиглах зориулалтгүй хийлдэг гудас, дугуй, хөвөгч тоглоом зэрэг хэрэгслээр хүүхдээ тоглуулахгүй байх,
- Гол, нуурын эрэг дагуу бууж амрах, майхан барихдаа тухайн газрын усны урсгал, гүн, эргийн тогтоц зэрэг нөхцөл байдлыг урьдчилан судалж, эрсдэлээ тооцоолон аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Үйл явдал
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсээс тусдаа зүйл. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм. Энэ бүсийг эдийн засгийн тусгай бүс болгосноор 420 бизнест татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, бойжуулах, ажлын байр бэлтгэх, иргэдийнхээ орлогыг сайжруулах юм. Мөн технологийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд туршилт хийх, үйлчилгээ явуулах сэндбокс орчныг энэ бүсэд бий болгоно.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ орчинд технологийн компаниуд үйл ажиллагаагаа нэвтрүүлэхийг урьж байна. Эдийн засгийн тусгай бүс болсноор шинээр эхэлж байгаа болон, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесүүд үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, газрын төлбөр зэргээс тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалттай. Мөн дулаан, болон цахилгааны хөнгөлөлтүүдийг эдлэх, гэх мэт боломжууд бий болно. Түүнчлэн бизнесийн зээл, ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай” гэлээ.
-
Дэлхий нийтээр..2021/10/06
Байнгын хороогоор энэ сард хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн цаглаварыг бата...
-
Дэлхий нийтээр..2021/04/01
ЗГ: Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудад урамшуулал олгоно
-
Үйл явдал2021/10/14
Улаанбаатарт дархлаажуулалтын явуулын 21 баг, суурин 48 цэг ажиллана
-
Дэлхий нийтээр..2020/11/09
Элчин сайд Н.Тулга Кэмбрижийн их сургуулийн номын санд ажиллалаа
