Бидэнтэй нэгдэх

Үйл явдал

ОХУ: Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ

Огноо:

,

Сэтгүүлч:

ОХУ 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн бензиний экспортыг түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргасан талаар ОХУ-ын төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээллээ.

Тус шийдвэрийн дагуу бензиний экспортын хориг долоодугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах, улирлын эрэлтийг хангах зорилготой гэж ОХУ-ын Засгийн газрын эх сурвалжууд тайлбарласан байна. Хөдөө аж ахуйн улирал эхэлж буйтай холбоотойгоор дотоодын шатахууны эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа нь ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ.

Олон улсын Reuters агентлагийн мэдээлснээр, ОХУ өмнө нь мөн ижил төрлийн хязгаарлалт хийж байсан бөгөөд энэ нь бүс нутгийн шатахууны зах зээлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байсан юм. ОХУ нь дэлхийн томоохон шатахуун экспортлогч орнуудын нэг бөгөөд ялангуяа Төв Ази, Кавказ болон Африкийн зарим оронд бензиний нийлүүлэлтэд чухал байр суурь эзэлдэг.

Шинжээчдийн үзэж буйгаар ОХУ бензиний экспортоо түр хязгаарласнаар дэлхийн шатахууны зах зээлд нийлүүлэлт буурч, үнийн өсөлтөд дарамт үүсэх магадлалтай. Ялангуяа ОХУ-аас шатахуун импортолдог орнууд өөр эх үүсвэр хайх шаардлагатай болж, бүс нутгийн шатахууны үнэ хэлбэлзэх эрсдэл нэмэгдэх төлөвтэй байна.

Мөн Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал, Персийн булангийн бүсийн тодорхойгүй нөхцөлтэй давхцаж байгаа нь дэлхийн эрчим хүчний зах зээлд давхар нөлөө үзүүлэхээр байна. Персийн булан нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн чухал бүс нутаг тул ОХУ-ын шатахууны экспортын хязгаарлалттай зэрэгцэн зах зээлийн эрсдэл нэмэгдэж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

ТАСС агентлагийн мэдээлснээр Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлт Засгийн газар хоорондын гэрээний хүрээнд үргэлжилж, нийлүүлэлтэд шууд нөлөөлөхгүй гэж ОХУ-ын тал мэдэгджээ.

ОХУ-ын энэхүү шийдвэр нь дэлхийн шатахууны зах зээлд тодорхойгүй байдал нэмэгдсэн энэ үед гарч буйгаараа анхаарал татаж байна. Шинжээчдийн үзэж буйгаар нийлүүлэлтийн хязгаарлалт үргэлжилбэл шатахууны үнэ өсөх, бүс нутгийн зах зээлд савлагаа үүсэх эрсдэл нэмэгдэх төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үйл явдал

Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ

Огноо:

,

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:67 “Морин-Нисэх”, Х:7 “Туул тосгоны шинэ эцэс-Хангарьд ордон” чиглэлийн замналд “Шатахуун хангалтын алба” урд, хойд зогсоолыг шинээр нэмэв.

  

Мөн Х:15 “Жаргалант партизан-5 шар”, Х:21 “5 шар-Ногоон толгойн эцэс” чиглэлийн замналд “361 гарам” урд, хойд зогсоолыг шинээр нэмж, дээрх хоёр чиглэлээс гадна Х:14 “Баруун түрүүн-5 шар” чиглэлийн замналд “Баруун түрүүн засвар 3” урд, хойд зогсоол шинээр нэмэгдлээ.

 

Х:4 “10 шар байр-Шилжрээ” чиглэлийн замналд “Тэрэлж баруун салаа”, “Болор”, “Өгөөмөр”, “Монде тур”, “Шугуй” баруун, зүүн “UB 2”, “Ганц мод”, “Мэлхий хад” хойд, урд зогсоолуудыг нэмж, чиглэлийн нэршлийг Х:4 “Налайх(119-р цэцэрлэг)-Тэрэлж(шилжрээ)” болгон өөрчлөв.

 

Дээрх замналын өөрчлөлтийг долоодугаар сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эхэлнэ

Огноо:

,

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Үндэсний баяр наадмын нээлт хаалтын ерөнхий найруулагчаар МУГЗ Баярбаатар томилогдож, Мөнхөд орших Монгол наадам үзэл санаа, утга агуулгын хүрээнд бэлтгэл ажлаа хангаж байна.

Баяр наадмын нээлтийн тасалбарыг  өнөөдрөөс Enaadam.mn, ticket.mn цахимаар сайтаар худалдана. Мөн баяр наадмын нээлтийн тоглолтыг 07-сарын 11-ний 21 цагаас дахин тоглоно.

Наадмын 11,12-ны тасалбар 150 мянга, 7 дугаар сарын 11-ний 21 цагаас тоглох тоглолтын тасалбар 50-80 мянган төгрөгийн үнэтэй байна

Баяр наадмаар 7 төрлийн автомашины зогсоолыг 20-80 мянган төгрөгийн хооронд худалдана. Мөн энэ жилийн баяр наадмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тасалбар гаргаж, тэргэнцэртэй иргэдэд зориулсан хэсгийг гаргана ажиллаж байна.  Энэ жилийн хувьд тэгш ой тохиож байгаа учраас 1024 бөх барилдана. Баяр наадмын бөхийн барилдааны нэг хоёрын давааг 7 дугаар сарын 10-ны өдөр 10 цагаас эхэлж барилдана.

Энэ жил зүлэг ногоон дэмжээг өөрчлөхгүй.  Допингийн урьдчилсан шинжилгээг тавдугаар сард авсан байгаа.

Баяр наадмын хурдан морины уралдаанд өөрчлөлт орсон. Долоодугаар сарын 10-ны өдөр шүдлэн, хязаалан уралдсаны дараа эрлийз дунд нас уралдана. Долоодугаар сарын 11-нд Азарга, Их насны дараа мөн эрлийз их нас уралдана.

Долоодугаар сарын 13-нд Дэлхийн морьтны өдрийн том арга хэмжээ Хүй долоон худагт болох учир ийм зохион байгуулалт хийсэн. Олон улсын уралдаан 50 гаруй оронд урилга явуулсан.  Морин парад явагдана. Шүлхий өвчин гарсан аймгуудыг хассан байгаа. Морины стандарт батлагдсан байгаа.

Барилдах эрхээ хасуулсан Улсын арслан Р.Пүрэвдагвын асуудлыг МҮБХ-ны Ёс зүй сахиалга хариуцлагын зөвлөл 7 дугаар  сарын 06, 07-ны үеэр дахин хэлэлцэж шийдвэр гаргана. Учир Р.Пүрэвдагва арслан МҮБХ-ны Ёс зүй сахиалга хариуцлагын зөвлөлдөө хандсан байгаа.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа

Огноо:

,

НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 тогтоолоор батлагдсан “Хот тохижилт цэвэрлэгээний талаар иргэн аж ахуйн нэгж байгууллагаас дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг баталсан байна. Гэвч эдгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүддээ хандан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва уриалга гаргав. 

“Хот тохижилт, цэвэрлэгээний журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх орчны, мөн дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний зам, ногоон байгууламжийн хог хаягдлыг  цэвэрлэж, орчны бохирдлыг арилгах, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

Тиймээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ойролцоох 50 метр доторх газрын тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хариуцаж, илүү аюулгүй, цэвэрхэн орчныг бүрдүүлж ажиллахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлчүүддээ уриалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/07/01

Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгд...

Үйл явдал2026/07/01

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эх...

Үйл явдал2026/07/01

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмж...

Үйл явдал2026/07/01

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн х...

Үйл явдал2026/07/01

“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо

Үйл явдал2026/07/01

Оюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар тохиролцлоо

Үйл явдал2026/07/01

Зорчих эгнээ хааж зогсох нь түгжрэл, ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Хэн юу хэлэв...2026/07/01

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжи...

Үйл явдал2026/06/30

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагааг танил...

Үйл явдал2026/06/30

Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/06/30

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сон...

Хэн юу хэлэв...2026/06/30

Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалду...

Үйл явдал2026/06/30

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Үйл явдал2026/06/30

“Хамгаалсан байгаль - Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эх...

Үйл явдал2026/06/30

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ

Үйл явдал2026/06/30

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” ...

Дэлхий нийтээр..2026/06/29

Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээд...

Дэлхий нийтээр..2026/06/29

Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн имп...

Үйл явдал2026/06/29

Анхааруулга!

Үйл явдал2026/06/29

Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөв...

Үйл явдал2026/06/29

Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд...

Үйл явдал2026/06/29

Хөвсгөл нуур орчимд олон улсын стандартад нийцсэн хог хаягдлын байгу...

Үйл явдал2026/06/29

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Үйл явдал2026/06/25

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгө...

Үйл явдал2026/06/25

"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээн...

Үйл явдал2026/06/25

Бүгд Найрамдах Солонгос Улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүү...

Үйл явдал2026/06/25

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж б...

Үйл явдал2026/06/25

Монгол, Хятадын хүнсний аюулгүй байдал, стандартчлалын байгууллагууд...

Үйл явдал2026/06/25

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлнэ

Үйл явдал2026/06/25

Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрл...

Санал болгох