Дэлхий нийтээр..
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын /2025.10.01/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд хүргэж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
НЭГ. ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
|
1 |
Хянан шалгах түр хороо |
· Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох · Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох · Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох · Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Бусад |
14.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
|
1 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо |
· Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Гадаад зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсох |
12.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
2 |
Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан |
· Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.08.26-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ · Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ |
15.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
3 |
Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ. |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
- |
“Жанжин Д.Сүхбаатар” |
Дэлхий нийтээр..
Герман улс эрчим хүчний хэмнэлттэй барилгын Passive House стандартыг амжилттай хэрэгжүүлж байна
Герман улс эрчим хүчний хэмнэлттэй барилгын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд Passive House буюу Passivhaus стандартыг амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү стандарт нь орон сууц, сургууль, эмнэлэг, оффис зэрэг барилгын халаалтын эрчим хүчний хэрэглээг уламжлалт барилгатай харьцуулахад 80-90 хувиар бууруулах боломжтой гэдгээрээ онцлог юм.
Ердийн орон сууц нэг ам метр талбайд жилд ойролцоогоор 120-150 кВт.цаг халаалтын эрчим хүч хэрэглэдэг бол Passive House стандартын барилга 15 кВт.цаг/м²-аас бага эрчим хүч хэрэглэдэг байна. Өөрөөр хэлбэл, халаалтын эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой аж.
Passive House стандартын дагуу баригдсан барилгууд нь хана, дээвэр, суурийн дулаалгыг өндөр түвшинд шийддэг. Мөн гурван давхар шилтэй, агаар нэвтрүүлэхгүй чанарын өндөр шаардлага хангасан цонх суурилуулдаг байна.
Түүнчлэн доторх дулааныг гадагш алдахгүйгээр цэвэр агаар оруулдаг дулаан сэргээх агаар сэлгэлтийн систем ашигладаг. Ингэснээр өвлийн улиралд бага хэмжээний эрчим хүчээр тогтвортой дулаан, тав тухтай орчныг бүрдүүлэх боломжтой юм.
Мөн Passive House стандарт нь халаалт, хөргөлт, халуун ус, ахуйн цахилгааны нийт анхдагч эрчим хүчний хэрэглээг 50-75 хувиар бууруулах давуу талтай гэж үздэг.
Энэхүү стандарт нь зөвхөн эрчим хүч хэмнэх бус, иргэдийг жилийн дөрвөн улиралд тогтмол дулаан, цэвэр агаартай, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн барилгын шийдэл болоод байна.
Дэлхий нийтээр..
Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөг халдлагад өртсөн асуудлаар мэдэгдэл хийж, уг үйлдэл хариу арга хэмжээ авахгүй өнгөрөх боломжгүй гэж анхаарууллаа.
Reuters-ийн мэдээлснээр, Ираны Гадаад хэргийн яам Украин Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөгт халдсан гэж мэдэгдсэн байна. Тус яамны мэдээлснээр халдлагын улмаас хөлөг дээр дэлбэрэлт болж, нэг далайчин амиа алдаж, нэг хүн шархаджээ.
Ираны тал уг халдлагыг “дайсагнасан, гэмт үйлдэл” гэж буруутган, Техран дахь Украины түр хамаарагчийг дуудаж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Мөн Киев Украины дайны хүрээг тэлэхийг оролдож байна гэж үзэж буйгаа мэдэгдэж, үндэсний ашиг сонирхлоо хамгаална гэдгээ онцолжээ.
Энэ хэрэг Орос, Украины дайн улам олон улсын шинжтэй болж буй үед гарч байна. Украин өмнө нь Каспийн тэнгист Ирантай холбоотой цэргийн ачаа тээвэрлэж байсан гэх хөлөг онгоцуудыг онилсон гэж мэдэгдэж байжээ.
Дэлхий нийтээр..
БНСУ шатахууны татварын хөнгөлөлтийг дахин хоёр сараар сунгав
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо. БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
-
Дэлхий нийтээр..2024/09/24
Өнгөрсөн 7 хоногт I эгнээгээр зорчсон 43.444 зөрчил бүртгэгджээ
-
Дэлхий нийтээр..2020/11/18
УИХ-ын чуулган энэ долоо хоногт цахимаар чуулна
-
Хэн юу хэлэв...2023/03/28
Т.Төмөрбаатар: Зорчигчид хилээр орж, гарахдаа эрүүл мэндийн хуудсыг цахимаар бөг...
-
Дэлхий нийтээр..2020/10/12
Шадар сайд Я.Содбаатар Өмнөговь аймагт ажиллав
