Тод мэдээ
Японы телевиз 2030-2040 он хүртэлх шилдэг техник технологийн шинэчлэлийн төлөвлөгөөгөө гаргажээ

"ABU" 62 дугаар чуулганы техникийн хорооны салбар хурлаар хэд хэдэн уриалга дэвшүүллээ. Дэлхий даяар хэвлэл мэдээллийн салбарт хиймэл оюун ухаан ашиглан цаг хугацаа хэмнэх, мэдээ мэдээлэл түгээхээс гадна уран бүтээл туурвиж байна.
Тиймээс хиймэл оюун ухааны шилдэг технологийг ашиглах, хөгжүүлэх, улам бүр боловсронгуй болгохын төлөө Ази, номхон холбооны өргөн бүсийн холбоонд нэгдсэн улс бүр хамтдаа хичээхийг уриаллаа.
Хиймэл оюун ухааны ямар ч төгс хэлбэр, хүний оролцоогүйгээр бүтэх боломжгүйг онцлоод энэ жилээс эхлэн "ABU" гийн шилдэг инженер шалгаруулах болсноо зарлалаа. Цаашлаад хиймэл оюун ухааныг хууль, эрх зүйн хүрээнд хэрхэн зөв зохистой ашиглах талаар санаа бодлоо хуваалцсан юм.
Энэхүү салбар хуралдааны үеэр Японы телевиз 2030-2040 он хүртэлх шилдэг техник технологийн шинэчлэлийн төлөвлөгөө гаргаснаа мэдэгдсэн. Харин Хятад улсын телевиз хуучны бичлэгээ хэрхэн сэргээн засварлах, он удаан жил зөв горимоор хадгалан ирээдүй хойчдоо үлдээх талаар судалгаа хийж байна гэлээ
Тод мэдээ
ABU GENERAL ASSEMBLY 2025: ABU-гийн нэрэмжит “Шилдэг инженер-2025
Техник технологийн хөгжил хиймэл оюун ухаанд чиглэж байгаа ч хүний оролцоогүйгээр төгс бүтээл хийх боломжгүй гэдгийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрч байна. Иймд Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооноос шилдэг инженер болон шилдэг инженерийн байгууллагуудыг шалгаруулж, шагнаж урамшуулдаг уламжлалтай.
Энэ жилийн “ABU-62" дугаар Ерөнхий Ассамблейн үеэр уламжлал ёсоор "Шилдэг инженер” шагналыг гардууллаа.
Тод мэдээ
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган ирэх даваа гарагт эхэлнэ
Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна.
Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хуульд заасны дагуу өмнөх ээлжит чуулганаар баталсан бөгөөд уг жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсвийн төслийг хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж, 4 байсныг 5 үе шаттай болгож өөрчилсөн.” хэмээн мэдэгдсэн билээ. Энэ нь улсын төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үйл явцад ил тод, хариуцлагатай байх зарчмыг хангаж, олон нийтээр хэлэлцүүлэх, иргэдийн оролцоог бодит болгох ач холбогдолтой юм.
Тиймээс энэ намраас эхлэн Монгол Улсын төсвийн төслийг Улсын Их Хурал таван үе шаттай хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, нэгт, Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд төсвийн төслийг, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл холбогдох дүгнэлтээ танилцуулж, Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлж болно.
Хоёрт, УИХ-ын Төсвийн болон бусад Байнгын хороо төсвийн төсөлтэй танилцаж, хуралдаанаараа хэлэлцэх, УИХ төсвийн төсөл, холбогдох хуулиудад заасан шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх асуудлаар санал хураалт явуулна. Гуравт, санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн төслийн танилцуулгыг эрхлэх асуудлын хүрээг баримтлан Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанд танилцуулна. Төсвийн байнгын хороо тухайн байнгын хорооны гишүүд, бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын дэд хороо, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага, УИХ дахь нам, эвслийн бүлгээс гаргасан санал нэг бүрийг хэлэлцэж, санал хураалт явуулна. Нэгдсэн хуралдаанд санал тус бүрээр санал хураалт явуулна.
Дөрөвт, шаардлагатай бол хөрөнгө оруулалтын төсөл, apra хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, хэрэгжих хугацаа, байршилтай холбоотой залруулгыг хийж, нэгдсэн хуралдаанд оруулна.
Тавд, нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншиж сонсгон, зүйл тус бүрээр санал хураалт явуулж, батлуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Маргааш болох "Автомашингүй өдөр"-өөр 43 чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно
Бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. “Автомашингүй өдөр”-өөр 7:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, замуудыг хаана. Тодруулбал,
- Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
- Сөүлийн гудамж,
- Чоймболын гудамж,
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
- Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж,
- Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,
- Самбуугийн гудамж,
- Анкарагийн гудамж,
- Бага тойруу,
- Бээжингийн гудамж,
- Залуучуудын гудамж,
- Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
- Чагдаржавын гудамж,
- С.Зоригийн гудамж,
- Элчингийн гудамж,
- Олимпийн гудамж,
- Гэндэнгийн гудамж,
- Д.Чойдогийн гудамж,
- С.Жамъяан гүний гудамж,
- Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудыг хаана.
Энэ өдөр нийтийн тээврийн дараах 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орж буй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС





































-
Чөлөөт бүс2020/07/08
Орхон аймгийн наадмын өмнөх сорилго барилдаанд Б.Гантөмөр түрүүллээ
-
Тод мэдээ2022/03/03
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргалаа
-
Тод мэдээ2020/11/11
Солонгост эмчлүүлсэн иргэд Телемед үйлчилгээгээр хяналтанд орох боломжтой
-
Тод мэдээ2024/09/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгай бараалхлаа...