Бидэнтэй нэгдэх

Тод зураг

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Огноо:

,

Сэтгүүлч:

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 03 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, Дорнод, Дарьгангын тал нутгаар 4-9 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй цас орно.  Салхи баруун хойноос секундэд 7-12 метр Хүйтэрч өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

2020 оны 03 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26-нд говь, талын нутгаар, 27-нд зүүн аймгуудын нутгаар, 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 27-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Тод зураг

Арми брэндийг онцолж байна

Огноо:

,

Монгол үхрийн арьсаар Дотооддоо импортыг орлохуйц тэлээ түрийвч болон эрэгтэй хүнд бэлэглэх бэлгийн багц бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг.
Арми брэндийг онцолж байна. Тус брэнд Дотооддоо үнэгүйдэж буй үхрийн арьсаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж ажлын байр шинээр бий болгон ажиллаж байна.
Утас 76761717
 
давхар оёотой арьс ба бичвэр нарын зураг байж магад
Зургийн тодорхойлолт алга байна.
давхар оёотой арьс нарын зураг байж магад
бугуйн цаг ба давхар оёотой арьс нарын зураг байж магад
 
Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Хүмүүнлэгийн тусламжаар илгээсэн гэрийг барьж, бараа бүтээгдэхүүний хамтаар хүлээлгэн өглөө

Огноо:

,

БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Аврах багийнхан хүмүүнлэгийн тусламжаар илгээсэн гэрийг барьж, бараа бүтээгдэхүүний хамтаар тус улсын Хурлын гишүүн Хасан Серт, Мурат Демир болон бусад албаны хүмүүст хүлээлгэн өглөө.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Мөнгөлөг шагшуурга-2023 /фото/

Огноо:

,

“Мөнгөлөг шагшуурга-2023” мөсний баяр Ховд аймагт болж байгаа тухай бид мэдээлсэн. Уншигч та бүхэнд мөсний баяраас бэлтгэсэн фото сурвалжилгыг толилуулъя.   

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод индэр2023/03/24

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч талархлын захидал ирүүл...

Тод мэдээ2023/03/24

УИХ: Засгийн газрын хөгжлийн баримт бичгүүдийн тайлантай танилцлаа

Тод мэдээ2023/03/24

ҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурчээ

Тод мэдээ2023/03/24

Цахим виз олгох улсын жагсаалт шинэчлэгдэж, 99 орны иргэдэд цахим ви...

Тод мэдээ2023/03/24

Гэр хорооллыг барилгажуулах төслийг 19 байршилд хэрэгжүүлж байна

Тод мэдээ2023/03/24

УИХ: Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

Тод мэдээ2023/03/24

Дархан-Уул аймгийн "Өргөө" кино тeaтрт гарсан галыг бүрэн ...

Өнөөдөр2023/03/24

Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж турши...

Өнөөдөр2023/03/24

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

Өнөөдөр2023/03/24

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

Тод мэдээ2023/03/23

Солонгос соёлд хайртай хүмүүсээс бүрдсэн Солонгосын соёлыг сурталчил...

Тод мэдээ2023/03/23

Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан иргэдийн мэдээллийг ил ...

Санал болгох