Дэлхий нийтээр..
ГССҮТ: Сар шинийн баяраар гэмтсэн хүмүүсийн 34 хувь нь хүүхэд байна
Сар шинийн өдрүүдэд зам тээврийн болон ахуйн хүрээний осол, гэмтэл эрс нэмэгдсэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Тодруулбал, гуравдугаар сарын 1-6-ныг хүртэлх таван хоногийн хугацаанд ГССҮТ болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1,979 иргэн тусламж үйлчилгээ авчээ. Нийт үйлчлүүлэгчдийн 690 /34.9 хувь/ нь 0-18 насны хүүхэд байна.
Осол гэмтлийн дийлэнх шалтгааныг халтирах, тээглэх, бүдрэх болон шат гишгүүр, бусад зүйлээс унаж бэртэх тохиолдол эзэлж буй аж. Тухайлбал, нийт тохиолдлын 856 /43.3 хувь/ иргэн уг шалтгаанаар эмнэлэгт ханджээ.
- Ахуйн хүрээний осол гэмтэл буюу хутга мэс, шил шаазан зэрэг амьгүй механик хүчин зүйлд өртсөн 357 (18.0%)
- Зам тээврийн осолд өртсөн 274 (13.8%)
- Архидан согтуурах болон бусад шалтгааны улмаас зодоон цохион гэх мэт хүчирхийлэлд өртсөн 152 (7.7%)
- Нохой муур, морь малд хазуулах зэрэг амьд механик хүчин зүйлд өртсөн 164 (8.3%)
- Түлэгдэж гэмтсэн 94 (4.7%)
- Осголт хөлдөлтийн байдалтай 6 (0.3%)
- Бусад шалтгааны улмаас бэртэж гэмтсэн 76 (3.8%) хүн тусламж үйлчилгээ авчээ.
Нийт иргэдийн 274 (13.8%) нь бэртэж гэмтэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Төв болон салбар эмнэлгийн хэмжээнд нийт 81 эмч, эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай үзүүлсэн байна. Мөн амбулаторийн тасаг баярын өдрүүдэд тодорхой хуваарийн дагуу ажилласан бөгөөд өнөөдрөөс үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буйг ГССҮТ-өөс мэдээллээ.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Чөлөөт бүс2019/06/26
Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд А.Энхтуул тэргүүн байр эзэлл...
-
Дэлхий нийтээр..2020/07/03
Хурдан морины унаач хүүхдийн даатгалын талаар иргэд даатгуулагчдад анхааруулах н...
-
Дэлхий нийтээр..2024/02/05
Газнаас гал алдсаныг аюулгүй болголоо
-
Тод зураг2019/12/30
Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн
