Тод мэдээ
Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулан гаргаж буй “Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ой” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагааг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Нээлтийн үеэр Улаанбаатар хотын түүхийн өнгө аясыг багтаан анхны нийслэл байгуулах хүртэл нүүдэллэн шилжиж буй дүрслэл бүхий “Хүрээ нүүдэл 1639-1778”, хотын төлөвлөлт, суурийн хэв маягт шилжиж буй “Нийслэл хүрээ 1912-1923”, орчин цагийн хотын хэв маягийг харуулсан “Улаанбаатар хот 1924-2024” гэсэн 3 марк бүтээснийг танилцууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд, “Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, дэд захирал Н.Хосбаяр, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, Нийслэлийн Архивын газрын дарга Н.Туул, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Г.Дунбүрээ, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралт, “Монгол Шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар, Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн болон бусад зочид, төлөөлөгч оролцлоо.
Марк нь тухайн улсын тусгаар тогтнол, түүх, өв соёлын илрэл болон хадгалагддаг онцгой ач холбогдолтой. Уг Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн сэдэвт марк бүтээгдсэнээр түүхийн алтан хуудаст болон эрхэм марк цуглуулагч нарт нэгэн шинэ бүтээл нэмэгдсэн баярт мөч тохиож буйг марк урлан бүтээгчид хэлж байна.Монгол маркт 1974, 1984 онд Улаанбаатар хотын 50, 60 жилийн ойн нэрийн марк, 1999, 2014, 2019 онд Нийслэл Улаанбаатар хотын 360, 375, 380 жилийн ойд зориулан хэлхээ, блок цуврал маркийг “Монгол Шуудан” ХК-иас хэвлэн гаргаж ирсэн уламжлалтай юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ