Тод мэдээ
Бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, хэрэглэх хугацаа дууссан зэрэг 163 нэрийн эм хураав
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, тэдгээрийн хууль бус худалдаалалтыг таслан зогсоох зорилгоор урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг улсын хэмжээнд хийж гүйцэтгэлээ. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж буй тусгай зөвшөөрөл бүхий 172 эмийн сан, 25 эм ханган нийлүүлэх байгууллага, 31 эмнэлэг, 3 хүнс барааны дэлгүүр нийт 231 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулан шалгав.
Хяналт шалгалтаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй болон бүртгэлийн загвараас зөрүүтэй 99 нэрийн 1604 ширхэг, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 50 нэрийн 550 ширхэг, хаяг шошгын зөрчилтэй 1 нэрийн 18 ширхэг, хадгалалтын дэглэм алдагдсан 14 нэрийн 54 ширхэг буюу нийт 163 нэрийн 2225 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн илэрснийг хурааж, устгалын комисст шилжүүллээ. Улмаар зөрчил гаргасан 13 байгууллага, 28 албан тушаалтанд шийтгэвэр ногдуулж, 3 байгууллагад нөхөн төлбөр тавьсан байна.
Тод мэдээ
“60 сая төгрөг хожсон” гэх зурваст итгэж хувийн мэдээлээ өгч, 8 сая төгрөг залилуулжээ
Сугалаанд их хэмжээний мөнгө хожсон, азтан болсон мэтээр иргэдийг төөрөгдүүлж, тэдний хувийн мэдээлэл, ОТР код зэргийг авч, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байна.
Тухайлбал, энэ оны 11-р сарын 04-ний өдөр иргэн "...."-ын фэйсбүүк цахим хаягаар үл таних этгээд холбогдож, “60 сая төгрөг хожсон байна” гэж итгүүлэн OTP кодыг нь авч, 11 удаагийн гүйлгээгээр 8,314,500 төгрөг залилсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Иймд иргэд Та бүхэн өөрийн цахим хаяг, банкны нууц мэдээллээ бусдад дамжуулахгүй байх, хувийн мэдээллээ хуваалцахгүй байх, цахим сугалаанд оролцохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг дурдав.

Тод мэдээ
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих түншлэлийн гэрээг өнгөрөгч сард байгуулсан. Төслийн гүйцэтгэгчээр Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ХХК шалгарсан юм.
Өдөрт 1500 тонн хог шатаах хүчин чадалтай үйлдвэрийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд 10 га газарт барих хөрөнгө оруулалтын хэмжээ 206.5 сая ам.доллар байх бөгөөд бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэж, 28 жилийн дараа төрд шилжүүлнэ. Тус үйлдвэр нь жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүч түгээнэ.
Нийслэлийн хэмжээнд гурван төвлөрсөн хогийн цэгт нийлүүлж буй нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Тиймээс хогийг булж устгахгүйгээр шатаах аргаар эрчим хүч гаргаж авах дэвшилтэт технологи бүхий “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг барих юм.
Сүүлийн жилүүдэд “Urban mining” гэдэг ойлголт дэлхийн хотуудад дэлгэрч байна. Энэ нь өмнөх жилүүдэд булсан хогийг буцаан ухаж, шатаан эрчим хүч үйлдвэрлээд байгаль экологио 100 хувь сэргээх ойлголт юм. Тус төсөл нь Монгол Улсад экологийн чухал ач холбогдолтой. Шатаах үйлдвэрт зөвхөн Улаанбаатар хотын хог хаягдлыг шатаагаад зогсохгүй, Төв аймгийн Зуунмод хот, Алтанбулаг, Сэргэлэн сумдын хогийг үнэ төлбөргүй шатаана. Мөн Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэгүүдэд ойрын 10 жилд дарагдсан хогийг ухаж авч, шатаан байгаль экологио бүрэн цэвэрлэнэ.

-
Өнөөдөр2021/02/15
Өнөөдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Өнөөдөр2024/03/04
Спорт, олимпизмын чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана
-
Тод мэдээ2021/01/06
Маршрутын бус замаар зорчин ирж байгаа иргэдийг буцааж байна
-
Тод мэдээ2025/05/30
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн э...
