Тод мэдээ
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Хууль санаачлагчийн зүгээс хөдөлмөрийн зах зээлд дотоодын ажиллах хүчний хомсдол бодитоор тулгарч, жилд дунджаар 30-40 мянган ажлын байр ажиллах хүчний дутагдалтай байгааг дурдав. Тэрбээр үргэлжлүүлэн, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд 280 мянган ажлын байрны хэрэгцээ байгааг тодотгоод, дотоодын ажиллах хүчний хомсдолыг нөхөх, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд уян хатан бодлого баримталж буйг онцлов. Ингэхдээ эдийн засгийн өндөр бүтээмж бүхий уул уурхай, олборлолт, мэдээлэл холбоо, банк санхүү зэрэг салбаруудад гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаартай тогтоох, дотоодын ажиллах хүчнийг эдгээр салбаруудад түлхүү ажиллуулах бодлогыг дэмжинэ гэв.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2023/11/29
Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орлоо
-
Тод мэдээ2020/07/01
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
-
Тод мэдээ2021/05/14
Сэлэнгэ аймагт КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалт зорилтот бүлгийн 94 хувьд хүрчэ...
-
Өнөөдөр2022/11/04
Болор мэт тунгалаг Хөвсгөл нуур...