Тод мэдээ
Сүхбаатарын талбайгаас “Скай Ресорт” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой иргэдээ цэвэр агаарт амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлж, НИТХ-аас санаачлан "Сүхбаатарын талбай- Скай ресорт", "Офицеруудын ордон- Тэрэлж чиглэлд нэмэлт автобус явуулж эхэллээ.
Тус чиглэлийн автобусууд өнөөдөр 10:00 цагт Сүхбаатарын талбайгаас анхны зорчигчдоо хүлээн авч дээрх чиглэлд үйлчилгээ үзүүллээ. Иргэд Офицеруудын ордноос Тэрэлж чиглэлд зорчих бол том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр, Сүхбаатарын талбайгаас “Скай ресорт” чиглэлд зорчих бол том хүн 1000, хүүхэд 500 төгрөг төлж зорчино.
Автобусны ирж, очих хуваарьтай танилцана уу.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Өнөөдөр2021/03/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Тод мэдээ2022/05/23
“Sur ron” буюу цахилгаан дугуйг хэн жолоодох эрхтэй вэ
-
Тод мэдээ2022/12/21
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 46 гомдол, мэдээллийг хянан шалгав
-
Өнөөдөр2020/07/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн