Үйл явдал
Ерөнхий боловсролын сургуулиудад хараа шалгах багц хүлээлгэн өглөө
Энэ хичээлийн жилийн I улирлын бие даалтын долоо хоногт нийслэл дэх 1-р ангийн сурагчдыг нүд, шүд, зүрх судасны үзлэгт хамруулна.
Энэ хүрээнд Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 50 сургуульд холын, ойрын, стерео хараа шалгах багцыг хүлээлгэн өгөв. Мөн сургуулийн удирдлага, эмч нарт хараа шалгах үзлэгийн зохион байгуулалт болон үзлэгийн бүртгэлийг eruulhuuhed.mn вэбэд суурилсан цахим программд оруулах талаар мэдээлэл өгч, үзлэг зохион байгуулсан сургуулийн эмч туршлагаа хуваалцлаа.

Одоогийн байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын 21, 14, 163, 75-р сургуулиуд нүдний үзлэгийг зохион байгуулж эхэлсэн ба харааны үзлэгийн багц хүлээн авсан сургуулиудад Эрүүл мэндийн яам, “Орбис интернэйшнл” олон улсын байгууллагын бэлтгэсэн мэргэжлийн нүдний эмч нар ажиллаж, илрүүлэг, үзлэгийг чиглүүлэх юм.
Орон нутагт II улирлын бие даалтын долоо хоногт уг үзлэг, эрт илрүүлгийг зохион байгуулна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Үйл явдал
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
2026 оны есдүгээр сарын 17-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 3-8 метр, 11, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12, 16-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 11, 12, 15, 16-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 3-8 хэм, Яармаг, Сонгиноны орчмоор -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 14-16-нд нэмж дулаарна.
Үйл явдал
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой хоёр улсын худалдаа эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Ерөнхий сайд, Монгол Улс Бүгд Найрамдах Буриад улстай хөгжүүлж ирсэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв. Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлж, 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас хөнгөлж, чөлөөлж байгаа. Түр хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд Сүхбаатар-Наушки, Алтанбулаг-Хиагт зэрэг боомт чухал үүрэгтэй. Боомтын чиглэлд Бүгд Найрамдах Буриад улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улс нүүрсний нөөцөөр баялаг. Багануур, Шарын голын уурхайгаас Буриад улсад нүүрс экспортлох боломжтойг тэмдэглэв.

Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденов Монгол, Буриадын харилцаа хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, ашигт малтмал, эрчим хүч, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцолж, Монголоос мах болон ноолууран бүтээгдэхүүн импортлох хүсэлтээ илэрхийлэв. Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх "Школа 21" төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар танилцууллаа.
Хоёр улс түүхэн уламжлалт, ахан дүүсийн харилцаатай, хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломж их байгааг талууд тэмдэглэв.
Бүгд Найрамдах Буриад Улс Монгол Улсын Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Булган, Дорнод, Төв, Хэнтий аймагтай идэвхтэй хамтран ажилладаг байна. Энэ онд Улаан-Үд хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулж эхэлсний 35 жилийн ой тохиож байна.



Үйл явдал
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
-
Дэлхий нийтээр..2025/06/16
В.Оюумаа: Нийслэлийн өмчийг дамлан түрээсэлдэг байдлыг таслан зогсоосноор түрээс...
-
Дэлхий нийтээр..2026/01/29
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмж...
-
Чөлөөт бүс2019/10/04
Аялал жуулчлалын өдрөөр хотын аялал зохион байгууллаа
-
Дэлхий нийтээр..2021/02/10
НОК: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг орон зайн нэгдсэн с...
