Тод мэдээ
Алдагдсан гар утаснуудыг Алтанбулагийн хилийн боомтоор гаргах гэж байсныг саатуулжээ

2024 оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн авто замын шалган нэвтрүүлэх боомт дээрээс Улаанбаатар Улан Удэ, Эрхүү хотын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг альпард маркийн автомашиныг шалган, жолооч Б нь 10 ширхэг iphone 14, 15 pro max, 1 ширхэг samsung S ultra загварын гар утаснуудыг хил нэвтрүүлэх үед нь саатуулан шалгахад урьдчилсан байдлаар дээрх гар утаснуудыг хулгайлах замаар олсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тэдгээрээс 5 утасны эзэмшигчийг олж, гар утсыг хүлээлгэн өгөөд байна.
Тодруулбал, альпард маркийн автомашины жолооч өөрийн автомашинд зорчиж явсан 8 хүнд дээрх гар утаснуудыг 1-2 ширхэгээр нь тараан өгч, гаалийн хяналтын бүс нэвтрүүлж гараад цуглуулж авдаг, цаашаа ОХУ-ын Улан Удэ хотод худалдан борлуулдаг нөхцөл байдал тогтоогдож байна.
Мөн 2024 оны есдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Алтанбулагийн хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гэмт хэргийн замаар алдагдсан гар утаснуудыг улсын хилээр гаргах гэж байгаа талаар мэдээллийг шалгахад ОХУ-ын Буриад улсын иргэн Д нь IPhone, samsung загварын 9 ширхэг гар утсыг хилээр авч гарах үед саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Хураагдсан 9 ширхэг гар утаснаас одоогоор 3 утасны эзэмшигчийг олж тогтооход хохирогч иргэд гар утсаа халааснаасаа алдаж хохирсон байжээ.Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2021/04/06
Энэ амралтын өдрүүдэд зах, үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй
-
Тод мэдээ2020/11/09
"COVID-19"-ийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ
-
Өнөөдөр2020/05/14
С.Бямбацогт: УИХ-ын гишүүд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, холбоо удирда...
-
Тод мэдээ2022/05/02
Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд