Тод мэдээ
Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Э”-г Монгол Улсад албадан авч иржээ
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Э”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Дээрх этгээд нь 2018 онд бусадтай бүлэглэн, олон удаагийн үйлдлээр бусдад хүч хэрэглэж, эд зүйлийг нь дээрэмдсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа юм.
Цагдаагийн ерөнхий газраас Интерполын шугамаар болон дотоодод эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийг олж илрүүлэх чиглэлээр БНСУ болон бусад улстай хамтын ажиллаагаагаа эрчимжүүлсний үр дүнд БНСУ-ын Интерполын Үндэсний төв товчооны Оргодол эрэн сурвалжлах баг болон Кёнги Намбу дахь цагдаагийн газраас уг этгээдийг 2024 оны наймдугаар сарын 23-ны өдөр саатуулан баривчилсан бол 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсад албадан авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгуулжээ.
Тод мэдээ
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил"-ээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгав.
Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Эрүүл мэндийг дэмжих чиглэлээрх үйл ажиллагаа, арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар ханган ажиллах, холбогдох санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэх, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Тод мэдээ
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны 11 дүгээр сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
Тод мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, хөндлөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг шинэчлэн тогтоолгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 20 хүртэлх хувийг, 2018 оны 73 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат болгох чиглэлээр удаа дараа үүрэг даалгавар өгсөн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хүрээнд тус компанийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хараат бус хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэх шаардлага үүсжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааг биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэж дүгнэлт гаргуулахаар гүйцэтгэгчийг нээлттэй зарлаж, шалгаруулах Ажлын даалгаврыг боловсруулсан байна.
-
Тод мэдээ2025/09/05
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр х...
-
Өнөөдөр2022/09/22
Парламентын боловсрол - Сургагч багш" хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ болн...
-
Өнөөдөр2020/03/06
УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д хийх айлчлалын хугацааг дахин товлохоор хойшлуу...
-
Өнөөдөр2021/07/21
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
