Тод мэдээ
Олон улсын инженерийн сургууль байгуулна

Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Олон улсын инженерийн сургууль байгуулах гэрээг ШУТИС-ийн ректор Т.Намнан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жанфен нар үзэглэв.
Гэрээ байгуулахад Боловсролын сайд П.Наранбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд дарга Бао Шианхуа, Боловсролын танхимын дэд дарга Ван Вэй тэргүүтэй хоёр талын төлөөлөгчид байлцлаа.
Гэрээний хүрээнд шинэ мэдлэг, технологийг хөгжүүлэх, нэн шаардлагатай байгаа инженерийн чиглэлийн хүний нөөцийг бэлтгэх Олон улсын инженерийн сургуулийг Шинэ Зуунмод хотод байгуулах төслийг хэрэгжүүлнэ. Ингэснээр хоёр талын боловсролын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, бүс нутгийн бүтээлч эдийн засаг, худалдааны дэд бүтцийг дэмжихэд хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Өнөөдөр2025/01/06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барих газарт ажил...
-
Тод мэдээ2024/11/18
Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана...
-
Тод мэдээ2024/03/18
ГИХГ: Хоёрдугаар сард 28 улсын 1897 иргэнд цахим виз олголоо
-
Тод мэдээ2020/07/29
278 436 ширхэг хувьцаа арилжжээ